У.ХҮРЭЛСҮХ ҮҮ, МЯНГУУЖИН УУ…
2021/05/30 7 Comments
Манай Г.Уянга нэг удаа: “Намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг бүгдийг нь уншдаг хүн Монголд ганцхан байдаг. Тэр нь манай судлаач Ганаа ах” гэж хошигнож билээ. Тэр ч үнэний ортой. Манайхан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг уншина гэж ёстой байдаггүй юм. Ингээд би “уламжлал ёсоороо” Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг судалж дуусав. Хамгийн их сонирхол татсан бөгөөд “агуу их хөтөлбөр” зохиосон нь яалт ч үгүй У.Хүрэлсүх юм. Гэхдээ энд би У.Хүрэлсүхийн хөтөлбөрийн сайн муу, сайхан муухайг огт ярих гээгүй. Зүгээр л У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрт тусгаж, хийхээр амласан үндэсний цогц бодлого, бодлого, хөтөлбөр, хөдөлгөөний жагсаалтыг гаргаж байна. Надад итгэхгүй бол Мөрийн Хөтөлбөртэй нь тулгаад шалгаад үзсэн ч болно…
У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрт орсон хөтөлбөрүүдийн жагсаалт
- Сайн засаглал
- Цахим үндэстэн
- Мянганы төмөр зам
- Органик хүнс үйлдвэрлэгч
- Монгол шатахуун
- Хөдөө аж ахуйн хоршоолол
- Малчны хотноос үйлдвэрийн цехэд
- Хөнгөн хүнсний үйлдвэрлэлийн цогцолбор
- Атрын IY аян
- Эх оронч худалдан авалт
- Ковидгүй Монгол
- Өв соёлоо Эх орондоо
- Бүртгэлийн нэгдсэн сан
- Чингис судлалын олон улсын Холбоо
- Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогцолбор
- Нүүдэлчдийн соёл-спортын их наадам
- Монгол хүний аюулгүй байдал
- Эдийн засгийн аюулгүй байдал
- Эм, хүнсний аюулгүй байдал
- Үндэсний аюулгүй байдлын нэгдсэн сан
- Цэргийн хотхон
- Хөдөлмөр батлан хамгаалахад бэлэн
- Хүн төрөлхтөн дайныг ялсан өдөр (9-р сарын 2.)
- Транзит Монгол Улс
- Хөгжилд хөтлөх хөрөнгө оруулалт
- Хүчирхэг Монгол паспорт
- Хоёр гадаад хэл
- Судалгааны Их Сургууль
- Эрүүл эх-нялхас
- Эрүүл чийрэг Монгол хүн
- Залуучуудын хөгжлийг дэмжих хууль
- Залуучуудын үндэсний хөтөлбөр
- Орлоготой оюутан
- ХХI зууны Монголын ирээдүй-2100 оюутан
- Номын сайн нөхөр
- Шонхор хөдөлгөөн
- Дөл хөдөлгөөн
- Оюутан цэрэг хөдөлгөөн
- Залуус хороолол
- Халамжаас хөдөлмөрт
- Шинэ зууны баялаг бүтээгч
- Өрх бүрт орон сууц
- Ахмадын хотхон
- Бүхнийг хүүхдийн төлөө
- Эрсдэлгүй Монгол
- Эх оронч гол (гол мөрний усыг тогтооно гэнэ)
- Монголдоо мод таръя
- Ногоон хөрөнгө оруулалт
- Цэвэрхэн Монгол
- Найрсаг хотууд (Улаанбаатар, Дархан, Эрдэнэт)
- Бичил ногоон орчин
- Түгжрэлгүй хотууд
- Богдхан төмөр зам
- Шинэ Зуунмод-Аэросити
- Инноваци, цахим технологийн үндэсний загвар хот (Эрдэнэт)
- Орчин үеийн аж үйлдвэрийн хот (Дархан)
- Үндэсний кластер
- Аймаг бүрт жишиг бүтээн байгуулалт
- Нутгийн зам
- Органик хүнсний зоорь
- Эрсдэлгүй хөдөө аж ахуй
- Онлайн худалдаа
- Шинэ хөдөө
- Нутагтаа сайхан амьдаръя.
Ингээд Та бүхэн ноён У.Хүрэлсүхэд ямар ч мөрийн хөтөлбөр байхгүй, харин хөтөлбөрүүдийн жагсаалт байгаа гэдэгт үнэмшсэн гэж бодож байна. Бүр 64 ширхэг шүү дээ…
Дүгнэлт:
- “Үй түмэн” хөтөлбөрөөс бүрддэг хөтөлбөр гэж дэлхийд байхгүй гэдэгт итгэлтэй байж болно.
- Монголд ийм “арвин баялаг” хөтөлбөрүүдээс бүрдсэн хөтөлбөр өмнө нь байгаагүй, цаашид ч байхгүй.
- Энэ бол Гиннессийн номд баттай орох үзүүлэлт мөн.
- Энэ мунхаг зүйлд үнэмшиж байвал эсвэл усан тэнэг, эсвэл биеэ худалдсан өөдгүй этгээд
- У.Хүрэлсүхийн дэргэд Мянгуужин ч жижигдэнэ…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2021 оны 05 дугаар сарын 30.
ЗГ-ын хийх ёстой ажлын жагсаалт бн.
ЗГ байсан ч үүнийг бүгдийг нь хийх боломжгүй…
Хумпад базарваань
Та олон жил судалгааны ажил хийсэн, бодлогын баримт бичиг боловсруулж байсан хүний хувьд Засгийн газрын хөтөлбөрүүдийг юу гэж дүгнэдэг вэ? Манайд маш олон хөтөлбөрүүд байдаг, хэрэгжилт, үр дүн цаасан дээр л дурайгаад байдаг. Ер нь хөтөлбөр санаачлах, боловсруулах нь багагүй мөнгөний ажил байдаг уу? Хүмүүсийн сонирхол түүнд нь татагддаг уу? Эрүүл мэндийн чиглэлийн гэхэд 15 гаруй хөтөлбөр байдаг.
Зүгээр л энд тэндээс хуулаад тавьсан бололтой. Мөрийн хөтөлбөр гэж тусад нь ажил болгож боловсруулаагүй л болов уу даа гэмээр харагдаж байна.
Судлаач үнэнийг өчиж. Баярлалаа
“Цахим үндэстэн” гэдэг жаргон хэллэг л их сонин санагдаж байна. Цахим иргэдтэй болно гэсэн үг байх даа. Бусад нь ч яахав, зүгээр л санаан зоргоор буралт.
Сонин хараад Тааз ширтэж суужийгаад аятайхан санагдсан үгнүүдээ цуглуулж нэгтгээд хөтөлбөр гэж нэрийджээ