“ХЭТЭРХИЙ СОЁЛТОЙ” УЛСЫН ТӨСӨВ

“Мөнгө байхгүй” гэж манай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цаг ямагт уйлан дуулдаг боловч манайд мөнгө хангалттай байгаа. Үүнийг нотлоход маш амархан. Зүгээр л 2021 оны улсын төсөвт  соёлын төвүүд шинээр болон өргөтгөл, их засвар хийхээр төлөвлөсөн барилгуудын жагсаалтыг харахад л бүх зүйл ойлгомжтой болно. Би ямар ч дүгнэлт хийхгүй. Учир нь ямар дүгнэлт хийхээ уншигчид өөрөө мэднэ…

2019-2020 онд  эхэлж 2021 онд дуусгахаар төсөвт тусгасан соёлын төвийн барилгууд:

  1. Соёл, спортын төвийн барилга /Төв, Баянжаргалан сум/ 1,000.0 сая  төгрөг
  2. Соёл, спортын төвийн барилга /Төв, Борнуур сум/ 1,640.0 сая төгрөг
  3. Соёл, спортын төвийн барилга /Төв, Сэргэлэн сум/ 1,000.0 сая төгрөг
  4. Соёлын төвийн барилга /Архангай, Булган сум/ 900.0 сая төгрөг
  5. Соёлын төвийн барилга /Архангай, Жаргалант сум/ 950.0 сая төгрөг
  6. Соёлын төвийн барилга /Архангай, Чулуут сум/ 850.0 сая төгрөг
  7. Соёлын төвийн барилга /Баян-Өлгий, Дэлүүн сум/ 50.0 сая төгрөг
  8. Соёлын төвийн барилга /Баянхонгор, Баянлиг сум/1,250.0 сая төгрөг
  9. Соёлын төвийн барилга /Баянхонгор, Өлзийт сум/  1,000.0 сая төгрөг
  10. Соёлын төвийн барилга /Говь-Алтай, Баян-Уул сум/ 50.0 сая төгрөг
  11. Соёлын төвийн барилга /Дундговь, Дэлгэрцогт сум/ 700.0 сая төгрөг
  12. Соёлын төвийн барилга /Төв, Баянчандмань сум/ 1,100.0 сая төгрөг
  13. Соёлын төвийн барилга, 150 суудал /Говь-Алтай, Цээл сум/ 500.0 сая төгрөг
  14. Соёлын төвийн барилга, 200 суудал /Дорнод, Булган сум/ 1,386.8 сая төгрөг
  15. Соёлын төвийн барилга, 200 суудал /Завхан, Идэр сум/ 50.0 сая төгрөг
  16. Соёлын төвийн барилга, 200 суудал /Завхан, Нөмрөг сум/ 250.0 сая төгрөг
  17. Соёлын төвийн барилга, 200 суудал /Завхан, Түдэвтэй сум/ 250.0 сая төгрөг
  18. Соёлын төвийн барилга, 200 суудал /Хөвсгөл, Ренчинлхүмбэ сум/ 850.0 сая төгрөг
  19. Соёлын төвийн барилга, 240 суудал /Баянхонгор, Заг сум/ 225.7 сая төгрөг
  20. Соёлын төвийн барилга, 240 суудал /Баянхонгор, Хүрээмарал сум/  400.0 сая төгрөг
  21. Соёлын төвийн барилга, 240 суудал /Дундговь, Цагаандэлгэр сум/ 575.0 сая төгрөг
  22. Соёлын төвийн барилга, 240 суудал /Өвөрхангай, Баянгол сум/ 500.0 сая төгрөг
  23. Соёлын төвийн барилга, 240 суудал /Сүхбаатар, Уулбаян сум/ 500.0 сая төгрөг
  24. Соёлын төвийн барилга, 240 суудал /Хөвсгөл, Арбулаг сум/ 50.0 сая төгрөг
  25. Соёлын төвийн барилга, 240 суудал /Хэнтий, Мөрөн сум/ 1,300.0 сая төгрөг
  26. Соёлын төвийн барилга, 250 суудал /Дорнод, Баян-Уул сум/ 50.0 сая төгрөг
  27. Соёлын төвийн барилга, 280 суудал /Өмнөговь, Баяндалай сум/ 300.0 сая төгрөг
  28. Соёлын төвийн барилга, 300 суудал /Баян-Өлгий, Толбо сум/ 1,150.0 сая төгрөг
  29. Соёлын төвийн барилга, 300 суудал /Баян-Өлгий, Улаанхус сум/ 50.0 сая төгрөг
  30. Соёлын төвийн барилга, 400 суудал /Сэлэнгэ, Баянгол сум/ 206.3 сая төгрөг
  31. Соёлын төвийн барилга, 400 суудал /Хэнтий, Норовлин сум/ 1,375.0 сая төгрөг
  32. Соёлын төвийн барилга, соёлын заал, 400 суудал, номын сан, 45 суудал /Дундговь, Эрдэнэдалай сум/ 1,500.0 сая төгрөг

2021 онд шинээр барих Соёлын төв, музейн барилгууд:

  1. Соёл, урлагийн ордон, 500 суудал /Дорноговь, Сайншанд сум, 3 дугаар баг/ Барилгын ажлыг 2021 онд эхлүүлж, 2022 онд дуусгана. Төсвийн нийт өртөг 7,000.0 сая төгрөг. Ирэх оны төсөвт 1,500.0 сая төгрөг хуваарилна.
  2. Соёлын төвийн барилга, 200 суудал /Сүхбаатар, Түмэнцогт сум/ 2021 онд эхэлж, 2022 онд дуусгана. Нийт өртөг нь 1,988.5 сая төгрөг, ирэх оны төсөвт  800.0 сая төгрөг хуваарилна.
  3. Соёлын төвийн барилга, 250 суудал /Хөвсгөл, Ренчинлхүмбэ сум/ 2021 онд барилгын ажлыг эхлүүлж, 2022 онд дуусгана. Төсөвт өртөг нь  1,700.0 сая төгрөг. Ирэх онд  450.0 сая төгрөг хуваарилна.
  4. Соёлын төвийн барилга, 250 суудал /Хөвсгөл, Тосонцэнгэл сум/ 2021 онд барилгын ажлыг эхлүүлж, 2022 онд дуусгана. Нийт төсөвт өртөг 1,700.0 сая төгрөг. Ирэх онд төсөвт  450.0 сая төгрөг тусгана.
  5. Соёлын төвийн барилга, 300 суудал /Хэнтий, Батширээт сум/ 2021 онд барилгын ажлыг эхлүүлж, 2022 онд дуусгана. Нийт өртөг 2,000.0 сая төгрөг. Ирэх онд 1,000.0 сая төгрөг хуваарилна.
  6. Соёлын төвийн барилга, 300 суудал /Хэнтий, Галшар сум/ 2021 онд барилгын ажлыг эхлүүлж, 2022 онд дуусгана. Нийт өртөг 2,000.0 сая. Ирэх оны төсөвт 850.0 сая төгрөг хуваарилна.
  7. Соёлын төвийн барилга, 300 суудал /Хэнтий, Цэнхэрмандал сум/ 2021 онд барилгын ажлыг эхлүүлж,  2022 онд дуусгана. Нийт өртөг  2,000.0 сая төгрөг. Ирэх онд 1,000.0 сая төгрөг хуваарилна.
  8. Луут хот, Эртний Хүннү гүрний нийслэл Хар Балгасны сургалт, мэдээллийн төв /Архангай, Өлзийт, Хотонт сум/ 2021  төсөвт 200.0 сая төгрөг тусгана.
  9. Музей, номын сангийн цогцолбор /Дархан-Уул, Дархан сум/ 2021 онд эхэлж,  2022 онд дуусгана. Нийт өртөг 5,000.0 сая. Ирэх оны төсөвт  1,000.0 сая төгрөг тусгана.

СОЁЛЫН ТӨВИЙН  ӨРГӨТГӨЛ, ИХ ЗАСВАР, МУЗЕЙН БАРИЛГАД ХУВААРИЛАХ МӨНГӨ

  1. оёлын төвийн өргөтгөл, их засвар /Баянхонгор, Бөмбөгөр сум/ – 100.0 сая төгрөг
  2. Үндэсний урлагийн их театрын барилга /Улаанбаатар/ – 5,000.0 сая төгрөг
  3. Ханхэнтий чуулгын барилга /Хэнтий, Хэрлэн сум/ – 606.4 сая төгрөг
  4. Хөгжимт жүжгийн театрын барилга, 800 суудал /Завхан, Улиастай сум/ – 2,032.0 сая төгрөг
  5. Чингис хаан музейн барилга /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/ – 4,286.8 сая төгрөг
  6. Соёлын ордны их засвар /Хэнтий, Батноров сум, Бэрх тосгон/ – 550.0 сая төгрөг
  7. Соёлын төв, спорт заалын их засвар /Архангай, Хангай сум/ -200.0 сая төгрөг
  8. Соёлын төвийн барилгын их засвар /Говь-Алтай, Хөхморьт сум/ -170.0 сая төгрөг
  9. Соёлын төвийн барилгын их засвар /Сэлэнгэ, Жавхлант сум/ – 285.0 сая төгрөг
  10. Соёлын төвийн барилгын их засвар /Хэнтий, Дэлгэрхаан сум/ – 150.0 сая төгрөг
  11. Эрдэнэзуу хийдийн барилгын их засвар /Өвөрхангай, Хархорин сум/ – 500.0 сая төгрөг

Одоо манай уншигчид манайд мөнгө байгааг ойлгосон гэж бодно. Соёлын төвүүд ч гайгүй. Үүний дараа контор, оффисын барилгууд гэж лайтай олон юм бий…

Судлаач Х.Д.Ганхуяг.

2020 оны 10 дугаар сарын 19.  

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

2 Responses to “ХЭТЭРХИЙ СОЁЛТОЙ” УЛСЫН ТӨСӨВ

  1. Dganaa says:

    Гадаадаас гуйлагчин царайлаад байнга зээл хийх гэж оролдох юм. Дотоодод маш их бололцоо байхад чинь. Хорио цээртэй үе нилээд олон жил үргэлжлэх төлөвтэй харагдах ийм үед клуб, улаан булан, элдэв гоё нэртэй өргөө, хөшөө цогцолборуудаа хэдэн сар жилээр хойшлуулж болдгүй юм байх даа? Таниас өөр ийм тоо баримт ард иргэдэд дэлгэж байгаа мэдээлэл алга.Ухамсартай Монгол иргэд танд мөн ч их өртэй болж байна даа гэж санагдах.Таныг бурхан ивээж байгээ.

  2. Anonymous says:

    Ene medeelluudiig haanaas hardag yum be??

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: