ХЯМРАЛЫН ҮЕИЙН ТӨРИЙН ДЭМЖЛЭГ

Корона вирусын эхний давалгааны улмаас үүдсэн эдийн засгийн хямралын үед улс гүрний Засгийн газрууд янз бүрийн арга хэмжээ авч  байна.  Эдгээр нь маш олон янз, тухайн орны онцлог, эдийн засгийн чадал тэнхээг тусгаж буй боловч эдийн засгаа дэмжих ерөнхий хандлага нь адил. Одоо корона вирусын 2 дахь давалгаа эхэлж улс орнууд нэмэлт арга хэмжээ авч эхлэв. Үүнийг хараахан нэгтгэн дүгнээгүй байна. Одоо зарим улс орнууд хямралын эсрэг ямар арга хэмжээ авч байгааг харуулав. Энэ нь энэ оны 4 дүгээр сарын нэгтгэсэн мэдээлэл юм.

АНУ

АНУиргэд болон бизнесээ дэмжихийн тулд нийтдээ 2 триллион доллар гаргажээ. Жилд 75.000 доллараас бага орлоготой америкчууд 1200 $-ын шууд тэтгэмж авахаас гадна 17 наснаас бага хүүхэд тутамдаа 500$ авна.      

Ажилгүйдлийн тэтгэмж долоо хоногт 200-550$ байсан бол коронагийн үед 4 сарын турш долоо хоногт 600$ авдаг болжээ. Өөрөөр хэлбэл 4 сарын турш ажилгүй америк хүн бүр нэмэлт 9600$ авахаар болжээ. Үүнийг зарласан эхний 2 долоо хоногт ажилгүйдлийн тэтгэмж авах 10 сая өргөдөл ирсэн байна. Мөн фрилансер буюу чөлөөт уран бүтээлчид энэ тэтгэмжийг авах эрхтэй гэнэ.    

Герман

Германд ажилтай иргэд болон 5 хүртэл ажилтантай жижиг компаниуудад 9000 евро хүртэлх нэг удаагийн буцалтгүй тусламж олгожээ. Харин 10 хүртэл ажилтантай компани бол 15.000 евро-гийн тусламж авах боломжтой. Үүнийг авахын тулд цар тахал гарахаас өмнө санхүүгийн хүндрэлд ороогүй байх ёстой аж.    

Орон сууцныхаа төлбөрийг төлж чадаагүй түрээслэгчдийг 3 сарын турш байрнаас хөөж болохгүй. Гэхдээ тэд санхүүгийн хүндрэл нь коронавирустай холбоотой гэдгийг нотлох ёстой. Орон сууцны хөлсийг түр царцаана. Мөн түрээслэгчдийн цахилгаан, хий, теле суваг, усыг тасалж болохгүй.    

Сургууль цэцэрлэг хааснаас болж гэртээ байгаа эцэг эхчүүдэд 6 долоо хоногийн турш цалингийнх нь 67%-ийг улсаас нөхөж олгоно. Гэхдээ энэ нь нэг хүнд 2016 еврогоос хэтэрч болохгүй.  

Корона вирусын улмаас богиносгосон цагаар ажиллаж байгаа хүнд цалингийн 60%-тай тэнцэх тэтгэмжийг улсаас олгоно.

Германд том бизнесээ дэмжихийн тулд түүний тодорхой хувийг улсаас худалдан авч, цар тахал дууссаны дараа өмнөх эзэнд нь буцаан олгож байгаа нь их сонирхолтой. Гадаадад гацаж байгаад эх орондоо буцан ирэж байгаа германы жуулчдад зориулж улсаас нийт 50 сая евро гаргажээ.   

Австралия

Австрали бага орлоготой ойролцоогоор 6,6 сая иргэндээ 750 австрали доллар олгодог болжээ. Үүнд: тэтгэврийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, тэжээгчээ алдагсад, мөн залуучуудын тэтгэмж авагсад багтжээ.

Оюутан, фермер, бэлэвсэн г,м эмзэг бүлгийн иргэд хоёр долоо хоног тутам 550 австрали долларын “корона вирусын” нэмэгдэл тэтгэмж авна.    

Канад

Канадад хүүхэд тус бүрт 300 канад долларын тэтгэмж олгоно. Бага орлоготой ганц бие хүмүүс 400 доллар, хос бол 600 долларийн тэтгэмж авна.

Корона вирусээс болж ажлаа алдсан бөгөөд 5000 канад доллараас бага орлоготой хүмүүст 4 сарын турш долоо хоног бүр 500 канад доллар улсаас олгоно.     

Оюутнууд боловсролын зээлийг хагас жил төлөхгүй, мөн түүнээс хүү тооцохгүй. Татварын декларацийг хагас жил хойшлуулж, татвар төлж чадааагүй бол татварын торгуулиас түр чөлөөлсөн.    

Их Британи

Их Британид бизнесийг дэмжих болон ажлын байрыг хадгалах өргөн хэмжээний хөтөлбөр баталсан. Корона вирусээс болж албадан амраасан буюу гэрт нь явуулсан албан хаагчдын цалингийн 80%-тай тэнцэх мөнгийг ажил олгогчдод 3 сарын турш улсаас нөхөн олгоно. Гэхдээ энэ нь нэг хүнд сарын 2500 фунт стерлингээс хэтэрч болохгүй.    

Ажилтнуудын даатгалын болон тэтгэврийн хураамжийг компанийн оронд улсаас төлнө. Мөн хувиараа ажилладаг хүмүүст сарын 2500 жнт стерлин хүртэл мөнгийг улсаас төлнө.   

Хэрэв орлого нь тэг зогссон бол жижиг бизнесийнхэн 10.000 фунт стерлингийн урамшуулал авна. Төлбөрөө  төлж чадахгүй байгаа түрээслэгчдийг 6 сарын турш байрнаас нь хөөж болохгүй.      

Корона тусч эмнэлэгт байсан ажилтнуудын цалинг улсаас компаниудад төлнө. Гэхдээ энэ хөнгөлөлтөд 250-иас доош ажилтантай жижиг, дунд компаниуд хамрагдах ба эмнэлэгт байсан 2 долоо хоногийн цалинг олгоно.    

Дани

Данид хувийн компаниудын ажилтнуудаа ажлаас халаагүй тохиолдолд тэдний цалингийг 75 хүртэлх хувийг улсаас даана. Гэхдээ энэ тусламж нэг хүнд сарын 23.000 коронаас хэтэрч болохгүй.    

Ингээд Данийн ажилтнууд гэртээ сууж цалингаа хэвээр авдаг болжээ.  

Гонконг

Гонконгнасандхүрсэн бүх иргэддээ эдийн засгийг дэмжих, хэрэглээг урамшуулах зорилгоор 10.000 гонконг доллар олгодог болов.

Мөн нийтийн байранд амьдардаг хүмүүсийн 1 сарын түрээсийн мөнгийг төлөхөөс гадна тэднийг орлогын болон хөрөнгийн татварыг бууруулжээ. Тэтгэврийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст сард тутам нэмэлт тэтгэмж олгож байна.

Судлаач Х.Д.Ганхуяг.

2020 оны 10 дугаар сарын 27.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: