ЗАЛУУСАА МОГОЙ БҮҮ БАРЬ…

Саяхан Архангай аймгийн Засаг дарга асан Ё.Баатарбилэг шоронд орсон мэдээ уншаад өр өвдөв. Тэгээд үүнийг бичиж байна. Ямар ч гэсэн Залуус Та нарт сургамж болог…
2001 оны үе юмсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн нэг үе дуусав. Дахин сонгогдсон Ерөнхийлөгч Н.Багабанди багаа шинэчлэн бүрдүүлж улс төрийн зөвлөх Б.Даш-Ёндон Болгар руу элчингээр явав. Шинэ зөвлөх Я.Долгоржав болов. Тэр Б.Даш-Ёндонгийн дэргэд будааны хүүхдээс гадна юу ч хийж чадахгүй байж лав л миний бөгсийг сайн ухсан юмсан.
Гэхдээ тэр багш хүн учраас хүн танихдаа муугүйг хүлээн зөвшөөрөх нь шударга хэрэг болно. Я. Долгоржав туслахаараа нэгэн залуу авчирсан нь энд ярьж буй Ё.Баатарбилэг билээ.
Тэр үед шинжлэх ухааны асуудал хариуцаж байсан би бээр ажил төрлийн хувьд түүнтэй хамт ажиллах учраас хамгийн түрүүнд танилцах нь зүйн хэрэг байлаа.
Мэргэжил нь археологи гэнэ. Эхэндээ дургүй хүрээд л явчихлаа. Бас нэг өөр мэргэжлийн хэнд ч хэрэггүй “хог” дагуулаад ирж гэж бодов. Энийгээ мэдээж дотроо л бодно шүү дээ. Би их удаж байж хүн “тоодог” зовлонтой амьтан байгаа юм.
Гэтэл ажил төрлийн шугамаар харьцаад ирсэн чинь нэг л өөр байна аа. Хүнтэй харьцаж байгаа, мэдлэг мэдээллийн цар хүрээ, ажилд хандаж байгаа, юманд няхуур хандаж байгаа байдал гээд их “өөр” байна аа. Тэгээд ярилцдаг болов, “зөвлөдөг” болов. Ингээд “найз” болов. Ер нь бол “нэг л ухаантай хүн” нь мэдэгдээд байна…
Гэхдээ хэт их найз болбол түүнд гай тарина гэдгээ би сайн мэдэж байв. Тэр үед надтай “найзалсан” хүн шууд л эсэргүү болно ш дээ. Хэдийгээр Ерөнхийлөгчийн Тамгын Газар ч Н.Энхбаярын “тагнуулууд дүүрэн”. Тэр үед чинь ёстой “цэргийн дэглэм” байсан юм ш дээ…
Ингээд би удалгүй тэндээс хөөгдөв. Гэвч энэ бол жич яриа юм…
Тэгээд хэдхэн жилийн дараа Н.Энхбаяр Ерөнхийлөгч болсон чинь манай Баатарбилэг түүний туслах болсон байх нь тэр. Энэ бол асар өндөр албан тушаал юм. Би бол харамсаж байлаа. Ийм авъяас чадвартай залууг ядахдаа нэг сургууль төгсгөж, хэд хэдэн шат дамжуулж “хатааж”, сургаж байж дэвшүүлэх ёстой байсийм. Ингээд Баатарбилэг Н.Энхбаяртай хамт байнга зурагтаар гардаг болов. Н.Энхбаяр бас ч гэж хүнийг таньдаг аж. Гэхдээ хэрэглүүр л гэж ойлгодог аж.
Ингээд ноён Н.Энхбаяр жам ёсоороо унав. Тэгээд ямар ч найдваргүй тоглолтдоо хүмүүсийг ашиглаж эхлэв. Бодвол би чамд тус болж байсан, одоо чи надад тус бол гээ биз…
Нэг удаа гудамжинд Баатарбилэгтэйгээ тааралдав. Олон жилийн дараа “хүн шиг” уулзаж байгаа нь тэр юм. Яг хуучин хэвээрээ байна аа. Ажилгүй гэнэ, хүн болгон ад үзэж байгаа гэнэ, одоо ёстой мөрөөрөө амьдарна гэнэ. Зөв л байхгүй юу…
Би хэллээ: За дүү минь. Одоо наад балиар улс төрөөсөө холхон яв. Чамайг нэг хэсэгтээ зүгээр байлгахгүй. Гэхдээ ухаан байхад болноо. Шинжлэх ухаанаараа явахгүй юу даа гэлээ. Тэр ч тэгнээ гэсэн юм.
Ингээд бид хоёр салсан юм. Гэтэл нэг их удалгүй Ё.Баатарбилэг Архангай аймгийн Засаг дарга болсон дуулдав. Энэ бол Н.Энхбаяр УИХ-ын сонгуульд Архангай аймгаас нэр дэвших “бэлтгэл” ажил болох нь тодорхой юм. Мөн мундаг сэтгэж байгаа биз…
Залуу хүн энд ноцтой алдаж байгаа юм. Мөн тодорхой хэмжээгээр “эвдэрч” эхэлсний шинж юм. Хар багаасаа дарга хийгээд сурчихсан хүн чинь дарга болмоор санагдаад байгаа нь тэр. Энэ бол манай олон залууст байдаг “дарга болох” өвчин юм. Дуртай болсон уу, дургүй болсон уу гэдгийг би мэдэхгүй, гэхдээ л дарга болсон нь “энэ өвчний” баттай шинж юм.
Ингээд одоо манай Ё.Баатарбилэг одоо шоронд байна. Авилга авсан гэнэ. Би бол итгэж ядаж байна. Гэхдээ Н.Энхбаярын болон намын элдэв юманд орооцолдсон байхыг үгүйсгэхгүй байна.
Яахаараа Н.Энхбаяртай хавьтсан ойртсон бүхэн ингэж сүйрдэг үйлийн үртэй байдаг байна аа. Яахаараа тэр залуу хүмүүсийг ингэж “алдаг” байна аа, адгийн шаар чинь…
Одоо олон хүн Ё.Баатарбилэгийг хохь чинь гэж хэлнэ байх. Би бол тэгж хэлж чадахгүй…
Энэ залуусыг бага дээр залж залруулж, загнаж, ажлаар нухалж, элдэж, зовоож, хатуужуулж, заримдаа алгадаж хүмүүжүүлдэг болохоос дарга болгож хүмүүжүүлдэг юм биш. Олон залуу надад дургүй ч би ингэх л болно, ямар ч гэсэн насан туршийн усан тэнэг болгох буюу шоронд оруулж байснаас хамаагүй дээр…
Одоо ч гэсэн ийм байдал төр болон улс төрийн намуудад их түгээмэл байна. Бид, манай нам чамд тус болж өдий зэрэгтэй болгосон, одоо Та нар бидэнд туслах ёстой гэж тэд хэлж байгаа. Үүгээрээ тэд залуусыг барьцаалдаг болж.
Үнэндээ бол залуусын хүчээр тэд харин өдий зэрэгтэй яваа. Тийм сүрхий юм бол яах гэж худал хэлж хулгай хийсэн юм. Яагаад хулгай хийхээрээ ихэнхийг нь олигархи авдаг, баригдахаараа залуус шоронд орох ёстой юм ?! Ийм бузар булай юмандаа яах гэж залуусыг барьцаалсан юм ?! Тийм ухаантай юм бол намаа сонгуульд ялуулах нь яасан юм ?! Яагаад тэд ялахаараа өвлийн өвгөн шиг албан тушаал хуваарилдаг, ялагдахаараа залуусыг барьцаалах ёстой юм ?! Яахаараа дарга нар феодал шиг угсаа залгамжилдаг, бусад залуус болдоггүй юм ?!
Та нар зүгээр л боддоо. Дээд сургууль төгссөн жирийн нэг залуу шууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөхийн туслах, дараа нь Ерөнхийлөгчийн шадар туслах, тэгээд Аймгийн Засаг дарга, одоо шорон, ямар байна ?! Энэ ухаантай авъяастай залууг ажилд дасган шат дараалуулан дэвшүүлсэн бол ямар амжилтад хүрэх байсан бол ?!
Сүүлийн үед дарганцар залуус тун олон болж байгаад миний сэтгэл ихэд түгшиж байна. Асуудал дарга болсон залуучууддаа байгаа юм биш, энэ нь “бүх нийтийн өвчин” болж байгаад би харамсаж байна. Хийж бүтээх, туурвихийн тулд заавал дарга болох албатай биш ш дээ…
Залуу хүмүүсийг ингэж “алдаг” систем яагаад ч байж болохгүй гэж би бодож байна. Хуучин МАН боловсон хүчнээ анхан шатнаас эхлэн ажил дээр нь шалгаж шат дараалан дэвшүүлдэг байсан практик хамгийн зөв байсан ш дээ. Үүнийг худлаа, буруу гэж хэн ч хэлэхгүй биз дээ…
Энэ учир залуус Та бүхэнд сануулан бичиж байна.
Олон залуу амь насаа алдлаа ш дээ. Бас мөн ч олон залуус шоронд сууж байна ш дээ. Шоронд дандаа жараахай буюу залуус Та нар ороод байгааг сохор л биш бол эрхбиш харж байгаа гэж санана. Та нар чинь эхнэр хүүхэдтэй, аав ээжтэй, ах дүүтэй, амьдралтай, бас тэгээд ухаантай хүмүүс биз дээ ?! “Дарга” болох чинь ямар амь юмуу, заяа юмуу ?!
Уг нь би хэлээд л байгаа ш дээ. Би заавал дахин дахин сануулах албагүй баймаар…
Зүгээр л ажлаа чин шударгаар хийгээд байхад нэр алдартай болж болно ш дээ. Залуусаа, битгий улаан гараараа могой барь л даа…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2013 оны 6 дугаар сарын 7.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

34 Responses to ЗАЛУУСАА МОГОЙ БҮҮ БАРЬ…

  1. Үүн шиг сайхан зөвлөгөө гэж юу байхав. Хүн даанч заавал алдаж, өөрөө бүдэрч байж ойлгох нь зовлонтой юмдаа.

    • Монгол хүү says:

      Залуус бидэнд хэрэгтэй сайхан зөвлөгөө, гашуун үнэн, бодит байдлыг харуулсан сайхан сургамж нийтлэсэнд баярлалаа. Цаашид ийм байдал гаргуулахгүйн тулд яах ёстойм бэ? Залуус бидэнд 2 л арга зам байгаам биш үү. 1-рт: Буруу замаар будаа тээх, 2-рт: Өөрийн бодол, байр сууриндаа үнэнчээр үнэнхүү өөрхийнхөө хүчээр амьдрах. /Энэ бодол, байр суурь нь ямар байх, яаж өөрчлөгдөх, хэр тогтвортой байх нь тодорхойгүй л дээ./ Эсвэл төвийг барих гэдэгчлэн хэрэгтээ үедээ хор хутгаж өөрт хэрэгтэйгээ гүйцүүлдээч, бусад үедээ төлөв царайлж, урьдын гэм буруугаа халхалж, баллуурдах зам мөрөөр амьдрах. Одоо бидний амьдарч буй нийгэм, ухамсар сэтгэхүй ч буруу зохисгүй тал руугаа хөгжиж, түүгээр тодорхойлогдож, нийтлэг ухамсар нь ч түүгээр илэрхийлэгдэж байна. Хүн болгонд боломж, хүсэл тэмүүлэл байдаг ч өөрийн хүссэнээрээ нийгэм журмыг байгуулж, өөрийн хүссэн мөрөөдсөн ахуй нөхцөлдөө аж төрж чаддаггүй. Одоогийн байгаа нийгэм ахуй, соёл, нийтлэгтээ л багтаж, түүнд уусч дагаж амьдардаг. Бид зөв нийгэм, зөв ахуй, зөв соёл ухамсарт нийгэм ахуйгаа хэрхэн бүрдүүлж, хэрхэн хамгаалж, авч явж хамгийн зөвөөр амьдарч чадах бэ? Энэ талаар л таны байр суурь саналыг сонсож, хэлэлцүүлэг явуулмаар байгаам даа.

  2. Болд says:

    Залуусыг хөнгөн хялбар амьдарч болно гэдэгт итгүүлэн тархийн угааж өдий хүрсэн төдийгүй тэднийг золиос болгож өөрсдөө гэмгүй царайлдаг хүний оронцог хэрэггүй сүгнүүдийг л төр нийгмээс цэвэрлэмээр бгаам даа. Залуус ч гэсэн энэ сайхан мэдээлийн чөлөөт орон зай дотроос өөрт хэрэгтэйгээ сонгож зөвөөр ашиглаж ажил амьдралдаа тууштай байхгүй, тэжээмэл бордмол гахай шиг арга замыг чухалчлан амьдралаа үрэх хэрэггүйгээ мэдэж болмоорсон доо. Сайхан, биеэ даасан, зорилготой, зоримог гэгээлэг залуус олон бийг хэлэлтгүй ч бид нээх олуулаа үндэстэн биш дээ нэг залуу ч нэгдэхгүй буруу болчвол хайран тул судлаач Ганаа ахынхаа үгийг ходоодныхоо биш тархиныхаа угт хадгалчихвал сайн даа.

  3. delgermaa says:

    unen unen,1990 onoos hoish suga suga devshij dargaaa bj ulger duurialal bii bson,onoodriin toriin terguunees ehluuleed…zaluu hund buh talin medleg,turshlaga dutna,darhlaa ugui…iimd hariuclagiig buren uhamsarlaj chadahgui…odoo ted hoich yedee sanaa zovoh uuregtei baimaar

  4. Anonymous says:

    аймаар байна, хүн айхаараа л ойлгох байх

  5. Anonymous says:

    Нийгэм еертее таарсан хогоо бага багаар цэвэрлэж байгаа юм. Енеегийн манай залуучууд шууд л дээш гарах гэж уздэг. Чадвар ч байхгуй. Ийм л байв, одоо ч байна.

  6. OyunA says:

    Залууусын эвдэрч байгааг харах унэхээр гунигтай…

  7. Anonymous says:

    харамсалтай ҮНЭН.

  8. Ariun Dagvaa says:

    nam dagaj heterkhii yzel surtaljsan zaluus unshaasai bilee geed FB tei share hiie. Ecsiin ecest hyn uuruu l zyderch amjiltandaa hurekh shig saikhan zyil gej yu baikhav

  9. Энхтайван says:

    Байнга танхай үг хэллэг хэрэглээд байдаг болохоор таны нийтлэлүүдийг унших тиймэрхүү санагддаг байсан, энэ таалагдав, зөвлөсөнд баярлалаа

    • Ганаа says:

      Би агуулга хардаг болохоор хэлбэр надад бараг хамаагүй байдаг юм. Залуус Та нар ТААЛАГДСАН ЮМАА БИШ, ХЭРЭГТЭЙ ЮМАА ХИЙЖ СУР…

    • Болд says:

      Байнга танхай үг хэллэг хэрэглэдэг гэж солиорох нь хэтэрч бноо. Хэрэггүй мөртлөө энэ сайт блогоор тэнүүлчдэг эсвэл хэрг болгон бусдын өмнөөс хэсдэг болохгүй улсуудад зориулсан өргөст тор! өнөөгийн байдалд нийцсэн, өөрийгөө гэр бүлээ хийгээд бусдыг өмгөөлсөн, аврах хантааз болгосон? ГАНАА ахын минь хатуу хөтүү, гашуун нясуун “өхөөрдсөн” үгийг та бүгд ойлгон ухаарч сэхээрэн зөвөөр тусган авдаг болоосой. Миний ах-д /Монголоо биднийг гэсний төлөө/ дэндүү олон дайсан, үгүйсгэгч нөмөрлөдөг тул аюулгүйг нь бид хангаж дааж чадахгүй хажууд нь зэрэгцэж дөнгөхгүй байж элдэвлэн буруушаах утгагүйшдээ…

  10. BB says:

    Uursduu uhaantai baival yu gej amitanii gar hul boloh ve dee. Durandaa guij ochij hunii tsunh barij baigaa sh dee. Yum hiij chadahgui bolohooroo l hun ayaldan dagagch boldogiim bish uu. Ehneesee avhuulaad ingeed barigdaad ireheer tolgoi ni ajildag bol erhbish ene chini bolddoggui yum baina gej bodoh bailgui dee. Geendee ch bii goondoi ch bii.

  11. Anonymous says:

    Badamjunai yamnii zovloh bolgood zasag darga bolgoson.

    • Ганаа says:

      Тэр “онгоцны түр буудал” байсан юм аа.

  12. BB says:

    Сүүлийн үеийн 2, 3 өгүүлэл тань шашинтай холбоотой байх юм. Таны хувьд шашинаар дамжуулан одоогийн нийгмийг засаж болно гэж үздэг үү?

  13. enkh says:

    ЯРУУ НАЙРАГЧ ГАЛСАНСҮХ МАН аас гарч байгаагаа илэрхийлсэн байна. Уг нь 2005 оны хавьцаа ингэж хэлээд гарч байсан бол үнэ цэнэтэй байх байждээ. МАН тэр үед идэж уудаг байсан гэдгий уг нь мэдхийн дээдээр л мэдэж байсан баймаар юм.
    Унаж байхад нь бүгд л зугтаж байна даа. Ганаа ах шиг чадаж явах үед нь би та нартай санал нийлэхгүй байна гээд гардаг хүн ч ховор л юм.
    Бүгдээрээ л МАН- ямар муухай юм бэ л гээд байх юм.

    • Anonymous says:

      Харин тийн. Нэг хэсэг залуучууд МАН руу шуураад байдаг байсан, одоо болохлээр АН луу шуурч байх шив. Мэдээж АН төгс биш юм чинь, олон нийт хүчийг нь тэнцүүлэх гэд нөгөө талыг нь хэсэг хугацааны дараа гаргаж л тараа, тэгэхлээр бас нэг хэсэг залуучууд шоронгийн үүд татах вий дээ.

  14. 1_хүү says:

    Үнэн нийтлэл

  15. purevtsogt says:

    ene niitlel tani xarin saixan boljee…tanidag uil yavdal bna….ert darga bolox..suirliin exlel…

  16. Anonymous says:

    Denzengiin ireedui bna

  17. Ямарч ажил үүргийг гүйцэтгэхэд мэдлэг, мэдээлэл+боловсрол+туршлага дадлага хэрэгтэй байдаг юм байна. Өөр бусдын ололт, алдаанаас бас юуны өмнө суралц гэсэн бололтой.

  18. аноним залуу says:

    залуусыг ашиглаад л хаяцгаадаг өнөөгийн тогтолцоог яалтай билээ. эбигийн ТГ ч мөн адил. би ч бас амссан. ёстой л сор нь болох шижигнэсэн сайхан залуус хариас эрдэм өвөрлөөд ирэхэд нь улс төрийн хэрэгсэл халхавчаа болгож дараа нь хөсөр хаядаг.

    залуусаа бусдын алдааг харж сургамж аваарай. хуучин үе (1990-2013 оны улс төрчид) тэдний хойч болох бэби гэймэр (17-25тай хүүхдүүд) үеэр солигдож бгаа болхоор залуус бидэнд дарга дарганцарын түр орлон гүйцэтгэх үүрэг л ногдож бна.

  19. Zaluu says:

    Yo.Baatabileg ahad iim zuil tohioldson ymuu. Bid 2 JCI-n neg chaptert hamt baisan ym. Ih dajgui l hundee uul ni. Arhangain zasag darga bolloo gej baisan. Uneniig helehed Enkhbayr gui nadad ch taalagddaggui ym. Dandaa l humuusiig hoorond ni arsalduulj dundaas ni uuruu hojij yavdag ym shig sanagddag. Shariin shashinaar ih yavsan gedeg ch, medehgui ee.

    Yo.Baatarbileg ahiin huvid ih haramsaj baina. Ene niitleiig bichigchtei ch sanal neg baina.

    Ih saihan niitlel boljee. Bas uunees saihan zuvulguu gej yu baihav. Thanks,

  20. sainaa says:

    сайхан зөвлөгөө байлаа. залуу хүнд тавих таны шаардлага юу вэ?

  21. Adya says:

    Saihan bichjee

  22. Erdene says:

    Niitiin teeveriin tom ovriin avtobusiig 30-aas deesh nasnii huneer jolooduulj baigaa shig tom tom turiin alban tushaaluudiig 30 nas geed hyazgaarlamaar baina. Yaponii uls turd bol eronhii said asanByambasurengiin nasnii humuus l suuj haragdah yum. Mongold uvgun geed baidag bolohoos.

  23. Ууганбаяр says:

    Манай зарим найзууд Төрийн ордонд нэг их ажил хэрэгч царайтай яаавж л байна.Энэ ч гишүүн тэр ч дарга гээд л.Хэзээдээ нийгмийн баялгийг бүтээж хэзээдээ энэ улс орныг хөгжүүлэх юм.Улсаа яаж хөгжүүлэх вэ гэхээсээ илүү яаж хор хутгах вэ,Цавчаа юу байна ийм л юм ярьцгаах юм.

  24. amu says:

    Ганаа ахад баярлалаа, ахин дахин сургаж байдагт. Үнэндээ одоо цаг чинь АН-ын үеийн монгол улс, МАН-ын үеийн монгол улс гэж л яваад байна. бидэнд ГАНЦХАН МОНГОЛ байгаа шүү дээ. Улс төрийн хүчнүүд бүгд нийлж байгаад Монгол улсын хөгжлийн бодлогийг боловсруулаад хэн нь ч гарсан бүгд л хэрэгжүүлдэг баймаар байна.

  25. Anonymous says:

    Таньд баярлалаа.
    Гэхдээ одоогийн нийгэмд улс төр гэдэг голлох хүчин зүйл болсон мэт…

  26. Puje says:

    Ямар гоё тов тод хэлээ вэ! Ингэж хэлээд байхад ойлгохгүй байх ямар үндэс байна.

  27. Таньтай нэг адил саналтай байна. Тэгэхдээ аливаа алдааг бусдаас ирэхээсээ өмнө өөрөөсөө алдааг ирэх нь хамгийн зөв. Бусдыг муулах, бусдаас бурууг хайх амархан шүү дээ. Манай монголын залуусын нийтлэг алдаа бол ямар ч амьдарлын ирээдүйн зорилго байхгүй. Байгаа зорилго нь ердөө л байр, машин, мөнгө болчихоод л бид хэн нэгнийг гуйж гувшиж, хөлд сууж нөгөө мөрөөдлөө биелүүлэхээ л боддог болж. Америкд их сургуульд төгсөж байгаа залуу, монголд их сургуульд төгсөж байгаа залуучуудын мөрөөдлийг харьцуулж үзээрэй тэндээс л бүх зүйл мэдрэгдэнэ. Бид дэлхйиг эзэгнэх хүсэл эрмэлзэл, мөрөөдөлтэй байж л сайхан амьдарна гэдгийг мэддэг мөртлөө өөрсдөө юу ч хийх дургүй л хүмүүс байна. 18-26 насны 300 гаруй залуусаас ‘Та бөө болон мэргэ төлөгчдөд очиж байсан уу’ хэмээн санал асуулга явуулахад 91% нь тийм очиж байсан хэмээн хариулж. Дүгнэлт: Манай залуу үе аливаа зүйлийг хийж бүтээе гэхээсээ илүү хүний эд хөрөнгөнд шунах, бэлэн зүйлийг хүсдэг. Ийм бүтээгч нийгэм нэгэнт хөгжидгүй дундад зуун бидэнд хэлж өгсөн. Харин их уналтын дараа их өсөлт ирдэг нь үнэн буйзаа тэр цагыг л хүлээе.

  28. GB says:

    Сайн байцгаана уу?
    Өөрийн бодож явдагаа бичье.
    Шашин бол их эмзэг сэдэв!
    Шашныг гаднаас нь хөнөөдөггүй, дотроос нь хөнөөдөг гэж Богд Зонхова өөрөө айлдсан… гэж судлаач ах маань бичижээ. Санал нэг байна.
    Харин үүнтэй адилаар Шашныг гаднаас нь шинэчилдэггүй, дотроос нь шинэчилдэг…болж таарах нь!
    Харин судлаачид хандахад: Эрдэмтэй хүн даруу Эрчис мөрөн дөлгөөн гэдэг. Бусдыг загнаж, мэдлэггүй нусгай нтрээр нь дуудсан коммит зөндөө бичжээ.
    Урамыг нь хугалахаар Ууцыг нь хугал гэдэг дээ
    Хүүхэд хөлд орохдоо яадаг билээ? Унаж, босч, босч унасаар л алхаж сурдаг…Түүнтэй адил Залуус бид өөрийн бодож явдагаа “БУРУУ” ч гэсэн коммит дээр чинь бичиж яагаад болохгүй гэж?
    Загнахынхаа оронд харин “Эрхэм судлаач та” залуус бидэнд зөвлөж, сургаж, туршлагаа хуваалцавал яасан юм бэ?
    Магадгүй ирээдүйд өөр шиг чинь сайн судлаач болох залуус энд бий гэдэгт итгэж байна.

    Хүндэтгэсэн,
    ГБ

  29. Ганаа says:

    1. Шашны шинэчлэлийг дотроос болон гаднаас нь хийж болно, чи логик урвуу дүгнэлтийг буруу хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл чи сэтгэж чадахгүй байна.
    2. Би мэдлэггүйг биш, юу ч хийхгүй байж худлаа чалчихыг чинь хэлж байна. Та нар юу ч хийгээгүй байж битгий худлаа хуцаж бай, бага шиг цэцэрхэж бай.
    3. Юу ч хийдэггүй хүний “юу бодож байгаа” нь хэнд ч хэрэггүй байдаг.
    4. Мэдээж сайн судлаач монголоос төрөн гарна. Тэгэхдээ намайг комментоор шүүмжлэх аргаар биш. Ямар ч судалгаа байхгүй байж ямар юмаараа гэж намайг шүүмжлэх юм, Та нар ?!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: