ЖОЛООНЫ АРДАХ АРХИ

Үүнийг би зүгээр л сонирхуулж байгаа юм. Олон улсад жолооны ард уувал яадаг тухай зарим мэдээлэл хүргэе гэж бодов.
Анх 1897 оны 9 дүгээр сарын 10-нд Лондонгийн таксины жолооч Жорж Смит гэж нөхөр согтуугаар машин бариад 25 шиллингээр торгуулиад хаяж. Энэ нь одооны ханшаар 130 орчим ам. доллар юм байна. Хамгийн гол нь энэ нөхөр дэлхийн анхны согтуу жолооч гэж түүхэнд үлдсэн байна. Үүнээс хойш бүх улсын хууль хуудсанд орж, шийтгэл нь улам чангарсаар өнөө үед хүрчээ.
АНУ
Согтуу анх удаа баригдсан жолооч (осол гаргаагүй) 300 доллараар торгуулж, эрхээ хагас жил хасуулна. Хэрэв мань эр арван жилийн дотор цагдаад хоёр дахь удаагаа баригдвал 5000 $, гурав дахь удаагаа 10.000 $-аар торгуулна. Ингэж давтсан нөхөр торгуулиас гадна 48 цагаас хагас жил хүртэл торны цаана сууна. Заримдаа согтуу жолооч нараар нийтийн ажил хийлгүүлдэг. Хэрэв согтуу жолооч үхэлд хүргэсэн осол гаргавал арван жил шоронд сууна.
Европын ихэнхи оронд согтуугаар жолоо барихыг эрүүгийн гэмт хэрэг гэж үздэг байна.
Испанид 2 жил, Финляндад 4 жил авдаг гэнэ.
Их Британид согтуугаар жолоодвол 7200 еврогоосоо салдаг байна.
Бельгид харин хамгийн хөнгөн 140 евро төлөөд нэг юм салдаг байна.
Германд бол торгууль анх удаагаа бол 500 евро, хоёр дахь удаа 1000 евро, гурав дахь 3000 евро болж өсдөг аж. Тэнд 0,5 промиль хүртэхийг зөвшөөрдөг, гэхдээ хоёр жилээс бага дадалтай, 21 нас хүрээгүй хүн үнэртүүлж ч болохгүй. Харин осол гаргавал амссан бүх хүнийг шийтгэдэг байна. Согтуу нөхдүүдийг жолоодох эрхийн тестэд оруулдаг бөгөөд энэ нь 500 еврогийн үнэтэй гэнэ. Үүний дараа эрхийг нь хураах буюу жолооны сургуулийн дахин бэлтгэлд явуулдаг байна. Энэ нь 300 еврогийн үнэтэй.
Францад согтуугаар машин баривал торгуулахаас гадна шүүхээр орно, хүнд тохиолдолд 150.000 евро, арван жилийн шорон хүлээж байдаг гэнэ. Энэ оны 7 сараас эхлэн жолооч нар “үлээдэг юм”-аа өөрөө авч явах хууль гаргажээ. Энийг нь авч явахгүй бол бас л торгоод хаядаг юм байна.
Скандинавын орнуудад торгуулийн хэмжээг санхүүгийн байдал, өөр буруу үйлдлийн тоо, жолоо барьсан хугацаа, сэтгэл зүйн байдал зэргийг харгалзан янз бүрээр тогтоодог аж.
Данид согтуугаар гурван удаа жолоо баривал машиныг нь шууд хураагаад авчихдаг юм байна.
Украинд согтуу жолоочийн эрхийг гурван жил хүртэл хасахаас гадна 2550-3400 гривенгийн (260-425 доллар) торгууль, 40-50 цагийн нийтийн ажил, 7-10 хоног баривчилдаг юм байна.
Сингапурт согтуугаар анх удаа баригдвал эрхийг нь нэг жил хасдаг гэнэ. Тэгээд торгоно, эсвэл хагас жилд шоронд сууна. Давтан үйлдвэл гурван жил суудаг байна. Харин осол гаргавал шоронгийн зэрэгцээгээр зургаан удаа ташуурдаж нэмж шийтгэдэг байна.
Японд согтуу жолоочоос гадна машинд нь сууж явсан зорчигчийг бас нэмж шийтгэдэг байна. Энэ зорчигч жолоочид сануулаагүйнхээ төлөө 3000 $-той тэнцэх мөнгөөрөө шатдаг байна. Чиглэлийн болон жуулчны таксины зорчигчид ч үүнд хамаарч торгуулдаг байна. Харин мань жолооч 8700 $-оор торгуулах буюу таван жил шоронд суудаг байна.
Хятадад бүр ч санаа амар. Буудчихдаг аж. 2009 онд согтуугаар машин барьж 5 хүн дайрсан нөхрийг цаазаар авчээ. Хурд хэтрүүлсэн ч шоронд ордог аж.
Таиландад бас л цаазын ялтай айхтар эд гэнэ.
Орост бол хууль хуудсаа чангалах гэж одоо ёстой үзэж тарж байна. Оросууд энэ тал дээрээ яахын аргагүй “манийхаа ах” мөнөөсөө мөн. Хуулиа хэлэлцэж байгааг нь ажихад манай “орос ах” нар үнэхээр “зовж” байна. “Зөөлөн хуультай” болох гэсэн нь шууд л архичин цолтой болох учраас ихэд болгоомжтой гүн ухаан мухаан гаргаад жигтэйхэн. Манайд яг ингэнэ дээ гэж бодохоос инээд хүрч байгаа юм чинь. Сайн мэддэг болохоороо оросуудын зовлонг “ойлгож” байна гэж жигтэйхэн…
Тэхээр “ах нарынхаа” яаж шийдэхийг сайн харж байгаад хууль хуудсаа чангалах ажил руугаа орохгүй бол энэ цөөхөн хүнээ бүгдийг нь дайрч алахаасаа сийхгүй болжээ, манайхан…
Энэ асуудлыг ярих болмогц л бөөн гүн ухаан мухаан болоод онол монол гаргаж ирээд замруулаад замхруулаад “алаад хаях”-ыг би мэдээд л байна л даа…
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 9 дүгээр сарын 25.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

17 Responses to ЖОЛООНЫ АРДАХ АРХИ

  1. Энэ удаад нэлээд сайхан шогийн мэдрэмжтэй бичжээ. Сүүлчийн Орос болон манийхаа тухай бичсэнийг уншсан чинь инээд хүрээд болдоггүй гэж

  2. чинцогт says:

    нээрээ л сайхан хуулах байхдаа хахаха

  3. smsr says:

    sogtuugaar teevriin heregsel barih buu hel sogtuu soliorch yavahdaa huuhdiin ami nas suidelchiheed 3 jiliin horih yalaad shiitguulj bna sh de. tegeed 3 jil avaad oroh gej yadsaar yavtal ni yerunkhiilugchiin “urshuuliin zarlig” ntr ni garaad 1 jil orson hoinoo dahiad “urshuugduud” udahgui garaad irne dee.
    Jargal ni dendeed, hiih ajilguidee, usan tolgoitoidoo l arhi uuj bgaa sh de. yun niigmiin stress ntr. umnuh ajlaa sain hii, mungu olohiin tuld iluu ih setge hudulmurl. tegeheer aandaa arhi uuh zav oldohgui.

  4. Aldaraa says:

    АНУ-д зүгээр пиво аваад машин дотроо задалгүйгээр арын суудалд тавиад явж байгаад цагдаагийн яг хажуугаар харагдахаар өнгөрөөд торгуулсан монголчууд энийг уншаад юм бодох байлгүй дээ Тийм хууль журамтай стат-муж байна аа

  5. Монголхүү says:

    Singapurt tashuurduuldag gj bichsen baihiin. Jaahan gaihav.

  6. gankhuyag says:

    Яг эх дээрээ саваа гэж байсан юм аа. Монгол хүнд ойлгомжтой болгох гээд ташуур гэчихсэн юм. Алдаа хийсэн байж болох л юм. Энэ өгүүллийн агуулга жолооны ард архи уувал яадаг тухай л байгаа ш дээ. Миний хувьд хүний алдаа олох гэж амьдардаггүй болохоор үүнийг нэг их айхтар алдаа гэж бодохгүй л байна шүү.

  7. delgermaa says:

    Manaih huuli muulia germanaas huulbarlah durtai baij yagaad JOlOONI SURGALTIG germanaas shuud “HUULBARLADAGGUI” um bol??? dundajaar jolooni kurs duurgehiin tuld 1600-1800 ewrogiin tolbor buhii nom, hicheel, joloond zarcuulj baij JOLOOCH bolj bna, jishee ni jolooni shalgaltaa ogch chadaagui hun dahin 2 cagiin joloo bagshtaigaa hiij( 150 ewro), dahin shalgaltni 105 ewro tolj baij dahin shalgaltni cag awah jisheetei, barag 2000(hoer myangan ewro) ewrogoor aria neg um JOLOO barih erhtei bolj baina daa. Iim baihad arhi uugaad joloo barij erhee hasuulah hun howor shuu dee

  8. Нацаг says:

    Швед улсад сүүлийн гучин жилийн дотор 2 хон удаа автомашины ослоор хүн эндсэн гэж уншиж байсан. Архидалдтай шууд хамаарахгүй ч хам юм даа 🙂

  9. чинцогт says:

    манайх хятад шиг болбол яах бол…? заримдаа диаграмм хэрэгтэй л санагдах юм?

  10. Гүнээ says:

    Олоо…оон жилийн өмнө согтууруулах ундаа хэрэглээд машин барьж яваад цагдаад журамлуулж билээ. 6 сараар эрхээ хасуулсан, шийтгэлийн хугацаагаа дуусгаад жолооны үнэмлэхээ Замын цагдаагийн газраас авахдаа тэнд байсан байцаагчдад “миний буруу байсан, шийтгүүлсэндээ баярлаж байна, би арай давраад байсан юм оо, нэг муу юм хийх гээд л байж ядаад байсан юм, та бүгд намайг зогсоож байранд нь тавьсанд баярлалаа. Дахиж хэзээ ч ийм хэрэг гаргахгүй” гэж тэдэнд амласан, жолооны үнэмлэхээ өмнө өө тавьж байгаад үнэмлэхэндээ амласан. Надад шийтгэл ногдуулсан дүүргийн цагдаагийн настай офицерийг хайж /тэд чин оффисдоо байдаггүй энд тэнд миний мэтийн мангар нөхдүүдийн хийсэн гэмт үйлдлийг шалгаад туйлын чөлөөгүй явдаг юм байна лээ/ уулзаад шийтгэл ногдуулсанд баярлалаа, та намайг аварлаа, магадгүй би тэр үед хүн дайрчихсан бол …. бодохоос аймшигтай, намайг дахин хэрэг хийхээс аварсанд баярлалаа гэж хэлж билээ. Гайхаж байснаа, “уул нь тийм шүү дээ, тэгүүлэхгүй нь төлөө бид явдаг ш дээ” гэсэн. Хүн давардаг, ялангуяа манай монголчуудын сэтгэхүй бол “өмнө нь болж л байсан шүү дээ” гэх маягийн. Нэг хүн тахир дутуу бүүр муугаар бодоход амь насаа алдсан бол гэж бодохоос аймшигтай санагддаг. Залуучуудаа биднийг болон бусдыг хамгаалж халуун хүйтэн, халуун бороотой өдрийг үл харгалзан машины утаа, нүүрсний утааг өдөржин шөнөжин амьсгалаад зогсдог замын цагдаагийнханд хүнрэл учруулахгүй, замын хөдөлгөөндөө ном журмын дагуу оролцож байцгаая.
    Аа харин согтууруулах ундаа хэрэглэсэн бол явганаар майжигнацгааж байя. Энэ бол алтан дүрэм.
    Хүндэтгэсэн,

  11. gankhuyag says:

    Сайхан эрэгцүүлэл байна. Манайхны ихэнхи нь “Нэг муу цагдаа торгоод” гэж л ярина даа. Үнэндээ бол аварч л байгаа байхгүй юу. Бүгдээрээ чам шиг боддог бол энэ улс хөгжинө л дөө. Зарим үед цагдаа хэтрүүлэх тал байдаг л л даа. Энэ бол жичдээ асуудал байх.

  12. Anonymous says:

    Уучлаарай, буруугаа бусдаас хайдаг муухай монгол зангаараа бас нэг гомдол хэлчий, тэхүү хөгшөөн, мань жоохон балгачилаа, одоо машинаа ингээд гадаа хаячихвал маргааш ирэхэд та хөлдцөн зогсож байвал үнэн баярлана. Яагаад гэвэл хулгайч 4 дугуйг нь авчаагүй байгаа юм чинь. Баруунд байхдаа мань шууд ингэж хаячаад хоёр гурав хоногийн дараа ирээд авчихдаг байлаа. Одоо яая гэхэв, азаа үзэхээс, манай байрны наахна нэг эрээн модтой баагий хааяа байгаад байдаг юмсан…..хххххх хэхрэв…

  13. gankhuyag says:

    Туркэд хоол идээд хэхэрвэл гэрийн эзэнд баярлалаа гэсэн агуулга байдаг. Чи ашгүй лалын шашинд ороогүй баагий байна. Үүнийг этносоциологи гэдэг. Үүнийг чиний ялзарсан тархи ойлгохгүй. Тэглээ ч гэсэн чамайг цаазаар авах ёстой. Яагаад гэвэл чи хэнд ч хэрэггүй новш. Хэхэрч ч байхгүй юу, МАН-ын мал шигээ. МАН-ын тэнэгүүдийн дайралтыг хариулах мянган арга надад байгааг битгий мартаарай…

  14. Ганболд says:

    Аливаа улсын хөгжил замаасаа шууд харагддаг. Тэр бүү хэл нийгмийн сэтгэхүй, онцлог нь ч замын хөдөлгөөнөөс нь мэдэгддэг. Тиймээс монголд, “зам дээр байдаг шиг бай л даа” гэж хэлж болохуйцаар зөв шудрага хуультай, тэгш эрх, ёс зүйтэй байхаар замаасаа эхлээд өөрчлөгдөж болно доо???. Тэр тусмаа замын хөдөлгөөний гол оролцогч тээврийн хэрэгсэлийн жолооч эрүүл байх ёстой, нарийндаа хуулиа мөрддөг өндөр чадавхи бүхий иргэн бнаа гээд шаардлага өндөртэй хуульчсанаар ардчилал, хүний эрх алга болчихгүй байх. Жолоодох эрх, жолоочийн хариуцлагыг өндөржүүлж, өртөг нэмэхээ байг архи уувал уучлаарай, амсаж уусан нөхдүүд хам хэрэг шүү гэхчлэн ганц заалт нэмэхэд л өнөө замын хөдөлгөөний ачаалал эрс буурч магадгүй машины утаанаас үүсэх агаарын бохирдол ч багасна даа. Ёстой ажил амьдралдаа машин хэрэглэгчид л үлдэж нийгэм ч цэвэршиж мэднэ, мэдээж том баячуул, дарга сэтэртэнгүүд өөрсөддөө тааруулж найруулчихгүй бол шүү дээ. Даанч уудаг, уугаад барьдаг гарууд өнөө эрх мэдлийн суудал зайдалчихсан болохоор залуус иргэд шаардаад ийм хууль хийчихвэл ч бид олон муугаас салж, хонгилийн гэрэл ч үзэгдийшд.

  15. Ganaa says:

    5д Зарим оронд саваагаар нэг газарт өгзгөн дээр чинь гуяддаг шийтгэл байнаа.Үе дамжин сургадаг мэргэжил гэж тэр нутгын хүн ярьж байсан.Энд асуудлын цөм нь өөр зүйлийн тухай ярьж байна.Манайд байгаа хуулинууд даанч хэрэгжихгүй нь гайтай,ямар ч хууль.

  16. hmmm says:

    Illinois mujid anhnii DUI iin zardal dundjaar $16,000 bdag genee

  17. bayar says:

    Manaih huuLidaa uurchLuLt oruuLbaL mashin teregiig ni huraaj avah gedeg tohirno baihaa. gehdee hed deh udaagiinhad ni huraah, esBeL hun dairsan nuhtsuLd huraaj avdag ch yumuu baij boLoh. Gadnaas goLduu ih zasBart orson esBeL osoLd orj jaahan seBtsen tergiig oruuLj ireed endee zasaj yanzLaad shine tereg shig boLgood zardag. OsoLd orj bsn tereg dahij osoL gargadag gedeg shuu dee. Tiimees manaid osoL gargah ni usuudch baidag yumuu buu med

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: