МӨНГӨ БУЛААХ АРГА – I

Одоогийн төр, банк санхүүгийн дампуурлыг судлаад байхад учиг сэжүүр нь аль эртнээс эхэлсэн байдаг юм. Би энэ талаар цуврал өгүүлэл бэлтгэж байсан юм. Гэтэл улс төрд тун удахгүй болох маш өндөр магадлалтай нэгэн явдлын улмаас эхний өгүүллийг нийтлэхээр гэнэт шийдэв. Би өгүүллээ 4-5 хуудаст багтааж бичдэгийг олон хүн мэднэ. Зарим хүн намайг “тэнгэр харж байгаад” биччихдэг мэтээр ойлгодог учраас энэ удаад судлаач хүн ямар хүнд хүчир, чимхлүүр, бас эрсдэлтэй ажил хийдгийг уншигчдад мэдүүлэх зорилгоор өгүүллээ “хагас боловсруулсан бүтээгдэхүүн” байдлаар бэлтгэв. Уг нь ийм баримтуудыг нэгтгэн дүгнэж байж л өгүүлэл бичдэг юм. Баримтуудыг хронологоор нь жагсааж тайлбарлах энэ хэлбэр илүү зохимжтой байж магадгүй л юм. Та бүхэн миний юу хэлэх гээд байгаагийн учрыг өөрсдөө олно гэдэгт би найдаж байна.
Дээрмийн эхлэл
2004 он. Анх “Эх орон-Ардчилал эсвэл” мөрийн хөтөлбөртөө “40 мянган орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлнэ. Орон сууцны санхүүжилтийн банк байгуулна” гэж амласнаар хамаг гай эхэлж билээ. Энэ нь Фортуна Батбаяр болон нам дамжсан хэдхэн нөхдүүдийн мөрөөдөж байсан бизнесыг улс төрийн хувьд баталгаажуулсан хэрэг байлаа. Гэхдээ яагаад ч юм Засгийн Газрын мөрийн хөтөлбөрт ороогүй юм. Хадгаламж зээлийн хоршоо шиг ахин нэг дээрэм хийх чөтгөрийг хүслийг МАХН-ын томчууд дэмжихгүй байна гэдэг бол номонд хазгай бөлгөө.
Ингээд О.Чулуунбат манлайлан “40.000 айлын орон сууц” хөтөлбөрийг байнга сурталчилж ард түмнийг мунхруулах ажлыг эхлэн зохион байгуулах болов. Энд ТВ бичлэгээс эхлээд хангалттай олон баримт буй. Ер нь банк дээрэмдэх, луйвар хийх, санхүүгийн пирамид байгуулах зэрэг санхүүгийн хорлогчинтой үйлдэл болгонд энэ О.Чулуунбат гэдэг дээрэмчин байнга оролцож, зохион байгуулдаг бөлгөө. Иймээс би юуны өмнө О.Чулуунбат бол монголын ард түмэн, үндэстний заналт дайсан гэж зарлаж байна. Тэгээд ахиад шүүхдээд үзэг л дээ.
Тэд ямар хурдан, ямар далайцтай ажилласан гэж бодно. “40.000 айлын орон сууц” хөтөлбөрөө (цаашид хөтөлбөр гэнэ-Д.Г.) янз бүрийн лобби хийж 2005 онд УИХ –аар оруулж батлуулаад, 2006 он гэхэд мастер төлөвлөгөөг нь боловсруулаад эхэлчихсэн байсан юм.
2006 он. ЗГ-ын 200 дугаар тогтоол, СЯ, БХБЯ-ны сайдууд болон Нийслэлийн Засаг дарга гурвын 196/372/567 тушаал, захирамжаар Орон Сууц, Санхүүжилтийн Корпораци буюу ОССК байгуулав. Хэдийгээр эвтэй эхэлсэн ч энэ бол дээрэмчдийн байгууллага байлаа.
Муурын байшингийн төлөвлөгөө
Уг нь “40 мянган айлын орон сууц” хөтөлбөр гэж огт байхгүй, түүнийг хийсэн ч хүн байхгүй, үзсэн ч хүн монголд байхгүй юм. Энд тэнд дур дураараа бараг гар аргаар зурсан баримтуудыг нэгтгэхэд дараах дүр төрх гардаг юм.
40 мянган айлын орон сууцны 90 хувь нь Улаанбаатарт баригдана. Цагаан хаалганы орчимд 10 мянган айлын орон сууц, Баянголын аманд 8 мянган айлын орон сууц, 4500 айлын орон сууц яармагт, Баянзүрхийн товчооний цаад талд ногоон зоорын орчим 1800 айлын орон сууц барина. БЗД 13, 14 хороо буюу Нарантуулын орчим 14-р хороололд бас эхэлнэ. Инженерийн маш хүнд нөхцөлтэй ч гэсэн Ногоон нуур орчим 7-р хороолол барина. МРТХЭГ-ын орчим шинэ хороолол барина. Мөн нягтрал сайжруулах буюу Улаанбаатар хотын барилгажсан талбай дотор шинээр барина. Хуучин барилгыг давхарлах, нурааж байж хийнэ. Монгол улс барилгын зөвшөөрөл авчихсан 700 гаруй компаниуд байгаа. Санхүүжүүлээд өгвөл юухан байхав. Энэ жил гэхэд л 9300 орон сууц барьчихна. Үүний 3600-г нь бондын хөрөнгөөр барина. Үлдсэнийг нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар (?!) барина.
Ийм сайхан бэлэн юманд дургүй монгол хүн гэж бараг байхгүй буй за. Ингээд шинэ барилгад дугаарлах, мөнгө зээлэх, хөнгөлүүлэх бүх “ард түмний хөдөлгөөн” монголд өрнөв. ХЗХ яг л ингэж эхэлсэн билээ. Орой болгон ТВ, радио, өдөр болгон сонин хэвлэлүүд рекламдаад байхаар ингэдэг юм л даа. Манай ард түмэн огт хаширдаггүй гэж би заримдаа боддог юм. Иймээс баримтуудаа эзэнтэй, он сар, өдөртэй тавьсан нь дээр байх…
Далд операци
Энд төр, банк, барилга гэсэн луйврын гурвалжин аль хэдийнээ бий болчихоод байгаа бид харж байна.
2007.04.23. Ерөнхий сайд М.Энхболд: Хөтөлбөрийг санхүүжүүлэх 60 тэрбум төгрөгийн бондын арилжааг эхлүүлж, нэг тэрбум төгрөгийн бонд арилжаалсан. Үлдсэн хэсгийг хийх ажилтай нь уялдуулан борлуулах болно. Улаанбаатар хотод төрийн албан хаагчдын орон сууцыг барихад нийт 4,3 тэрбум төгрөг хуваарилахаар төлөвлөсөн. Улсын төсвөөс барилга, орон сууц, нийтийн аж ахуйн салбарт энэ жилд 16 тэрбум 428 сая төгрөгийн хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. Орон сууцны санхүүжилтийн төслийн хүрээнд нийтдээ 2014 зээлдэгчид 22,3 тэрбум төгрөгийн зээл олгосон. Зээлийн дундаж хэмжээ 11 сая төгрөг бөгөөд үүний 16 тэрбум төгрөгийг Азийн хөгжлийн банкнаас олгосон. Орон сууцны санхүүжилтийн хүрээнд 15 сая хүртэлх төгрөгийг 10 хүртэл жилийн хугацаатай, жилийн 12-14 хувийн хүүтэйгээр нийт 6,3 тэрбум төгрөгийг оролцогч банкууд хуваарилсан байна хэмээн мэдээлэв.
Аль хэдийнээ бонд гаргаад зарчихсан, төсвийнхөө мөнгийг хуваарилчихсан, гаднаас зээл авчихсан, орон сууцыг зөвхөн төрийн албан хаагчдад өгчихсөн, мөнгөө банкуудад хуваарилчисан байна. Энэ бол ХЗХ-той адил санхүүгийн пирамид босгочихсон гэсэн хэрэг юм. Одоо жижиг тоглогчид болон ард иргэдийг хошгируулах л үлдэж байна.
Солиорол
Санхүүгийн нэн аюултай пирамид бий болгож, ард түмнийг солиоруулах, мунхруулах үйлдэл хийхээс гадна эрх баригчдын зөрчил үлэмж хурцдав. Өөрөөр хэлбэл ЗГ, СЯ, НЗДТГ, ОССК болон банкууд, барилгын байгууллагуудын хооронд далд дайн дэгдэв. Энэ нь хэдхэн том бүлэглэл төр болон нийгмээр тоглож байна гэсэн хэрэг л дээ.
2007.04.03. Цэргийнхэнд орон сууцыг гучин хувиар хөнгөлж өгнө гэж амлав.
2007.04.19. БХБ-ын сайд, Нийслэлийн засаг дарга нар Улаанбаатар хотноо баригдах хорооллын төлөвлөгөөнд гарын үсэг зурав.
2007 онд 4000 орон сууц баригдана. 2008 онд 11.5 мянга, 2009 онд 15.8 мянган айлын орон сууц барина. СХД-ийн 1-р хороо Баянголын аманд 2009 он гэхэд 20,000, ХУД 8-10 дугаар хороо, Нисэхийн цагаан хаалганы орчимд 10,000, мөн ХУД–н 4-7 дугаар хороо, Нисэх Яармагийн замын урд талд 4,5 мянга, Баянзүрх дүүргийн 11-р хороо Ногоон зоорийн зүүн талд 1,8 мянга, мөн БЗД-н 6-р хороо, Нарны замын урд талд 5 мянган айлын орон сууц барих “төлөвлөгөө” гаргасан юм.
Энэ “төлөвлөгөө” дээр тод хараар тэмдэглэсэн “төлөвлөгөө”-нөөс ихээхэн зөрж байна. Энэ нь угаасаа төлөвлөгөө байхгүйн тод нотолгоо болно. Барилга болон хорооллын план зургийг “төлөвлөгөө” гэж манайд л нэрлэдэг байх. Зураг хараад хөөрөх нь ердөө л тэнэг зангийн илрэлээс гадна алсын хорон санаат шигшүүрт үйлдэл юм. Манай ард түмэн ч гэсэн гоё зураг, аман яриа хоёрт хөөрдөг “өвчтэй”-г сануулах нь зүйд нийцнэ гэж бодож байна.
2007.05.02. Мэдээллийн технологийн үндэсний паркад “Барилгын салбарын борлуулалт” семинарыг Монголын барилгын нэгдсэн веб “BARILGA.MN”, барилгын зөвлөгөө мэдээллийн төвөөс зохион байгуулав. Удирдлагын академийн багш Б.Энхболд барилгад PR-ыг хэрхэн хэрэглэж болох талаар лекц уншжээ. Мөн “Анод” банкны төлөөлөгчид орон сууц болон барилгын бизнест олгож байгаа зээлийнхээ талаар танилцуулга хийжээ.
2007.05.22. “Капитал” банк ОССК-тай хөтөлбөрийг хэрэгжүүлэх анхны моргейжийн банк болох санамж бичигт гарын үсэг зурлаа. “Орон сууцны захиалга авах журам”-ын дагуу хүсэлт гаргаж, “Капитал” банкаар дамжуулан орон сууцны урт хугацаатай зээлд хамрагдана. Ганц банкыг сонгохоор бусад нь барьцдаг юм байгаа биз дээ. Тэмцэл улам хурцдаж байна.
2007.05.25. Хөтөлбөрийн хүрээнд БХБЯ, Гаалийн ерөнхий газар хамтран ажиллах гэрээ байгуулж гаалийн байгууллагын 360 гаальчныг хамруулахаар тохиров.
2007.05.30. ЧД-ийн Зурагтын орчим барих 120 га орон сууцны хороололд орох гэр хорооллын 3000 гаруй иргэн санал гаргажээ.
2007.06.08. УИХ-ын 2006 оны 69, 2007 оны 26 дугаар тогтоолыг тус тус үндэслэн хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор ЗГ-аас 60 тэрбум төгрөгийн бонд гаргасан. Бондыг Монголын хөрөнгийн биржээр арилжиж байгаа.
Нийт гурван удаагийн арилжаа явуулж, 14.4 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэтэй хувьцаа борлуулсан байна. Ямар хурдан борлуулж байна вэ ? Ингэснээр санхүүжилтийн 3.9 тэрбум төгрөг бүрдсэн байна. Дээрх арилжааны 38.6 хувийг “ХААН”, 33.5 хувийг “Худалдаа хөгжлийн банк”, 15.7 хувийг нь “Голомт”, үлдсэн 12.3 хувийг “Анод”, “Капитрон” банкууд худалдан авчээ.
2007.06.15. БХБЯ, ЭМЯ-ны сайд нар хєтєлбєрийн хүрээнд эрvvл мэндийн салбарын 5000 ажилтныг орон сууцжуулах гэрээнд гарын vсэг зурлаа.

Мөнгөний төлөө дажин

2007.06.18. ЗГ-ын бонд гаргах тухай СЯ, БХБЯ-ын сайдын нарын хамтарсан журам гарав. Арилжааныхаа дараа журам нь гардаг шинэ журам манайд нэвтэрч байна.
2007.6.25. ОССК-ын Тамгын хэлтсийн дарга Г.Доржпалам: Зургадугаар сараас ажил удааширсан. Шуудхан хэлэхэд, нийслэлийн Засаг даргын Тамгын газрынхан газраа үнэд хүргэж, мөнгөөр арилжихын тулд ОССК-д газар олгохгүй байна. Эхлээд Улаанбаатарын 20 газарт барилга барих гэж ярьж байснаа сүүлд зургаан газарт барьж болох юм гэсэн чиглэл өгсөн. Гэхдээ “40 мянган айлын орон сууц” барь гэсэн зөвшөөрөл хаана ч өгөөгүй. Хурдхан шиг санхүүжилтээ өгч эхэлбэл хэрэгтэй байна.
2007.06.28. ЗГ-аас хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 48 мянган ширхэг 4.8 тэрбум төгрөгийн хямдруулсан үнэт цаасыг/Treasury Bills/ Хөрөнгийн биржээр дамжуулан нийтэд нээлттэй арилжаалахаар болов.
2007.07.06. “Орон сууцны хүсэлт” маягтаа үнэт цаас болгон хэвлүүлнэ. Хүсэлт бүр хоёр үсэг, дөрвөн цифр, бүгд зургаан нүд бөглөсөн хувийн дугаартай байх юм. Код, регистр маягийн энэ хувийн дугаар давхардахгуй. Хүсэлтийн маягтыг бөглөж, 1000 төгрөг төлснөөр дээрх хувийн дугаар үүснэ. Үндэсний их баяр наадмын дараагаас эхлээд хүсэлт хүлээж авна гэж ОССК ард түмнээ “баярлуулав”.
2007.07.07. Хөтөлбөрт хамрагдах горьдлого тань талаар болохгүй. Өргөдлийг ОССК мэдээллийн сандаа бүртгэн авч, орлогын байдлаар багцлан, дарааллын дагуу байр олгоно. Одоо ОССК-д 11000 иргэний өргөдөл ирсэн. Хөгжлийн бэрхшээлтэй 60 гаруй иргэнийг эхний ээлжинд хөтөлбөрт хамруулна гэж ОССК мэдээлэв. Мөн ОССК 1 тэрбум 300 сая төгрөгийн гүйцэтгэлийн ажил хийгдсэн. Хөдөө, орон нутагт барих 4, 8 айлын орон сууц ашиглалтад орж эхэлсэн, 40 айлын орон сууцнуудыг ирэх 10 сар гэхэд хүлээлгэж өгч дуусна. Нийслэл хотын хувьд, 12-р сарын дундуур 40 мянган орон сууц хөтөлбөрийн үр дүн мэдрэгдэж, эхний барилгууд ашиглалтад орж эхлэнэ. Наадмын өмнө 939 сая төгрөгийг банкуудад байршуулна гэж “буудав”. Бид ч ёстой нэг хөөрсөн дөө. Бүгдээрээ шахам орон сууцны биш, бэлэн байрныхаа түлхүүрт дугаарлаж байсан даа. Хошгируулна гэж үүнийг хэлдэг юм…
2007.07.25. ХХХЯ-аас хийсэн судалгаагаар 21 мянган ажлын байрыг шинээр бий болгожээ. Үүний 15 мянга 75 хувийг зам барилгынхан эзэлж байгаа аж. Тvvнчлэн гаднаас 25 мянган гэрээт ажилчин манай улсад ажиллаж байгаагаас урд хөршөөс 20 мянган ажилчин зам, барилга дээр ажиллаж байна. Манай улсад БНАСАУ, ОХУ-аас тодорхой тооны хvмvvс ажиллаж байгаа юм байна.
2007.07.27. ОССК –аас “Орон сууцны захиалга авах журам” гаргаж, захиалга өгөх маягтыг 1000 төгрөгөөр зарж эхлэв. Тэр их мөнгө идчихээд ханахгүй гар дээрээс наймаа хийж байгаа царай нь энэ л дээ.
Монголын барилга байгуулалт хэт өргөжиж, “хоньчин барилгачин” дуунаас долоон дор болж Туул голыг сүйдэлж, онгичиж, замбараа задагаа бүрэн алдсан тул эрхбиш нэг юм цэгцлэх оролдлого хийхчээ болов.
2007.07.28. Барилгын үй түмэн компаниуд Туул голыг сөнөөж эхэлсэн учир Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяр: Элс, хайрга, шаврын орд газруудын тухай шуурхай захирамж гаргав.
2007.07.30. ОССК-ийн албан тушаалтан: Улаанбаатар хотод энэ жил нийтдээ 560 айлын орон сууц барихаар төлөвлөж байсан хэдий ч санхүүгийн боломж болон барилга барих талбай байхгүйгээс хамааран одоог хүртэл баригдаж эхлээгүй байна.
ОССК-ийн Инженер техникийн хэлтсийн ларга Ч.Цэдэнбалжир: Санхүүг нь гаргаад өгвөл хэзээч барилгын ажил эхлэхэд бэлэн. Сангийн яамнаас журмынхаа дагуу мөнгөн эх үүсвэрээ гаргаж өгөхгүй байна. Бас Улаанбаатар хотод гурван дүүргийн зургаан байрлалд баригдах болохоор нөгөө хүмүүс нь газраа суллаж, нүүж өгөхгүйгээс болж хойшлогдоод байна л даа.
2007.08.02. Монгол Банк УИХ-д ажлаа тайлагнав: Засгийн газраас авах авлага 57.3 тэрбум төгрөг, Засгийн газрын харилцах хадгаламж 679.7 тэрбум төгрөг болж цэвэр зээлийн хэмжээ хасах 622. тэрбум төгрөгт хүрчээ. Төв банк өнгөрсөн оны долдугаар сард 44.9 тэрбум төгрөгийн буюу 38.4 сая ам.доллартай тэнцэх үнэт цаасыг жилийн нэг хувийн хүүтэй гаргасан байна. Монгол банкны эзэмшиж буй Засгийн газрын үнэт цаасны үлдэгдэл 33.7 тэрбум төгрөг байна. ЗГ нийт 20.8 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэтэй хямдруулсан үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалжээ. Эдүгээ 19.2 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Төрийн санд бүрдүүлээд байгаа бөгөөд үүнийг “40.000 айлын орон сууц”-ны санхүүжилтэд зарцуулна гэж мэдээлэв. “Дараа тооцоо” хийхэд чухал учир энэ баримтыг онцлон оруулж байна
2007.08.06. ОССК-ын Ж.Жаргалсайхан: 2009 он гэхэд 5050 түрээсийн орон сууц ашиглалтад орно гэж байсан. Хэрэв хөрөнгө, мөнгөний асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэчихсэн бол Засгийн газрын орон сууцны хөтөлбөр эхлэх хугацаа байсан.
2007.08.07. ОССК, Улаанбаатар хотын банк, Капитал банк хамтран дамжуулан зээлдэх гэрээ байгуулах үйл ажиллагаа “Чингэс” зочид буудалд болов. ЗГ-ын бондын хөренгийн эх үүсвэрээс барилгын ажлын гүйцэтгэлийг санхүүжүүлэх болж байгаа юм. Сангийн яам даруйхан мөнгөний асуудлыг шийдээд өгвөл 2008 оны тавдугаар сар гэхэд 20 гаруй мянган орон сууц эздэдээ очих боломжтой. Одоогоор 3-4 тэрбум төгрөгийн ажлыг хувийн хэвшлийнхэн хийгээд байгаа бөгөөд баригдаж буй барилгуудыг үргэлжлүүлэн барихад ойрын хугацаанд гурван тэрбум төгрөг шаардлагатай аж. Найман байгууллагын 44 албан газар орон сууцны захиалга өгчээ.
Хойтон гэхэд 20200 айл ямар ч байсан байртай болно. “Засгаас мөнгийг нь шийдээд өгчихсөн ч банкууд зээл олгохгүй байгаа гэсэн. Энэ үнэн үү” гэсэн асуултад гэрээнд гарын үсэг зурахаар хүрэлцэн ирсэн банкны захирлууд “Арилжааны банкуудад одоогоор мөнгийг нь байршуулаагүй байгаа. Хэрвээ байршуулчихвал бид иргэддээ заавар журмыг даруйхан танилцуулах болно” гэсэн юм.
2007.08.09. УИХ гадаадаас ажиллах хvч оруулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын vйл ажиллагаатай танилцах ажлын хэсгийг байгуулав. Манай улсад жилдээ 11 мянга гаруй гадаадын ажиллах хvч авдаг бөгөөд vvний 70 гаруй хувь нь хятад иргэд байдаг гэсэн тоо байдаг аж.
2007.08.14. Барилгаа өөрсдөө барих шаардлага гарсан учир барилгын цэргийн ангийг татан буулгав. Мөнгөө барилгын цэрэгтэй хувааж иддэг тэнэг амьтан гэж байхгүй учраас ингэж байна.
2007,08.21. Зээлийг олгох банкны асуудлаар томчуудын маргаан эхлэв. Эхлээд “Голомт”, “Улаанбаатар хотын банк”, “Капитал” банкийг сонгосон аж. Гэвч Сангийн яам уг мөнгийг “Голомт”, “Улаанбаатар хотын банк”-нд шилжүүлэхдээ өөр зориулалтаар дураараа зарцуулах эрх олгочихжээ. Банкууд “Бид зээлдэж авсан учраас юунд зарцуулахаа өөрсдөө мэдье. Хариуцлагыг нь ч хүлээнэ” гэсэн хариу өгөх болов. “Голомт”, “Улаанбаатар хотын банк” авсан мөнгөө арилжааны журмаар иргэдэд өндөр хүүтэйгээр зээлдүүлж, ашиг олох болов. Азийн хөгжлийн банкны орон сууцны зээлийг ч тэд мэдэх болов. Тэр зээлийг хувиараа бизнес хийдэг хүмүүс, авлига авдаг төрийн албан хаагчид л авдаг болов.
2007.08.28. Орон сууцанд орох гэсэн иргэний хүсэлт 15000 болов. Хүсэлтийн маягтыг 50 мянган төгрөгөөр дамлан зарсан тохиолдол гарав.
2007.09.01. Монголын хөрөнгийн бирж дээр 24.2 тэрбум төгрөгийн бонд арилжаалагджээ.
2007.09.05. Хєрєнгийн биржийн дэд захирал С.Даваасамбуу: СЯ болон ОССК-ын үл ойлголцлын vvднээс нэг удаа бонд арилжаалагдаагvй. Vvнд хєрєнгийн биржийн зvгээс нєлєєлсєн зvйл байхгvй. Хєтєлбєрийн санхvvжилтийг Сангийн сайдын тушаалаар ХААН, Монгол шуудан банкуудад байршуулсан гэж мэдээлэв. МХБ хөтөлбєрийн хvрээнд Японы зуун хувийн хєрєнгө оруулалттай “Фронтиер” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээнд гарын vсэг зурлаа. Энд МХБ хүртэл бизнест оролцох болсон бөгөөд энэ хууль бус үзэгдэл тэр дорхноо дэлгэрч нийслэл, дүүрэг, аймаг сумд хүртэл барилгаар бизнес хийх өвчтэй болов. Энэ нь төрийн байгууллагууд шууд бизнес эрхлэх болсны тод жишээ юм.
2007.09.06. Хэрүүлээ зохицуулах гэж БХБЯ, ОССК корпораци “гэрээ” байгуулав. Гэрээнд тусгагдсан орон сууцны талыг нь бага, дунд орлоготой иргэдэд урт хугацааны зээлээр өгөхөөр тохирчээ.
2007.09.22. Ингээд айлуудын газрыг булаан авах дараагийн шат эхлэв. Энэ нь маш нарийн пиар болон захиргааны хүчирхийллийн аргаар явагдаж эхлэв.
2007.09.25. 1.7 тэрбум тєгрєгийг гvйцэтгэгч компаниудад олгоод байгаа ба 1.4 тэрбум тєгрєгийг удахгvй олгоно. Засгийн газрын бондын санхvvжилтээр 3600 айлын орон сууцыг барихаар тєлєвлєсєн. Гэхдээ одоогоор зураг тєслийн ажлыг нь дуусгаад, гvйцэтгэгч компанийг нь шалгаруулахаар бэлтгэж байна гэж ОССК мэдэгдэв. Нөгөө мундаг хөтөлбөр маань ердөө л гүйцэтгэх компаниа шалгаруулах хэмжээндээ “буцааж оччихсон” хачин заваан луйврыг бид харж байна.
2007.10.02. Гэв гэнэт ахмад дайчдаа санаж тэдэнд нэг тэрбум төгрөгийн барилга өгөх шийдвэр гаргав. Энэ ч яахав, хэдэн хөгшүүдийн амыг таглах шийдвэр байсан юм.
2007.10.06. Удирдлагын Академийн багш М.Мєнхболд: СЯ нь ОССК-ийг vvсгэн байгуулагчаас далдуур “Голомт” банкинд 9,9, Улаанбаатар банкинд найман тэрбум тєгрєг байршуулсан байгаа. “Голомт” банк ОССК-ийн гvйцэтгэлд 1,5 тэрбумыг л шилжvvлсэн. СЯ яам хєрєнгє оруулагчдад тєлєх Засгийн газрын бондын тєлбєрийн мєнгєн урсгалыг найдвартай хадгалах vvднээс эрсдлээ банк руу шилжvvлсэн байх. Монголын ипотекийн корпорацийг арилжааны 10 банк байгуулсан гэж мэдээлэв. Энд хамгийн ноцтой бөгөөд аюултай хандлага гарч ирж байна. Хэдхэн жилийн дараа банкууд дампуурна гэдгийг энэ залуу мэргэжлийн зөн билгээрээ мэдэрсэн байна.
2007.10.22. Олон улсын банк санхvvгийн байгууллагын зөвлөснөөр 40000 айлын орон сууц” хєтєлбєрийг хэрэгжvvлэхээр олон улсын зах зээлд 500 сая долларын бонд гаргах шийдвэр гаргав. Одоо луйврын хөрөнгөө гадаад руу шилжүүлэх зам нээгдэж байна.
2007.10.25. Хөтөлбөр санхүүжилтгүйн улмаас зогсонги байдалд оржээ. 21 аймагт барилгын компаниудын удирдлагууд БХБЯ болон СЯ-аас санжүүжилтийн мөнгөө нэхэж шаардах бичиг өргөв. Бонд гаргасан, банкинд байршуулсан хэдий ч мөнгө огт байхгүй болсон нь мэдэгдэж байна. Аймгийн жижигчүүдэд өгдөг мөнгө гэж оргүй болсон гэдгийг тэд мэдээгүй л байна.
2007.10.31. Барилгыг зураг төсөл гэж нэг юмаар барьдаг, барилга барихад барилгын материалын үйлдвэрлэл гэж нэг юм байдаг, эхлээд Дархнаасаа дараа нь Хятадаас авах нь зүйтэй, норм, норматив гэж нэг юм байдаг, байгаль цаг уурын нөхцлийг харгалзах ёстой, төслийг баталгаажуулдаг, барилгыг дамнуураар биш, машин механизмаар барьдаг, газар хөдлөлтийн мужлалыг зураг гаргадаг, мэргэжилтэй ажилтан бэлтгэх хэрэгтэй гэдгийг сая л нэг юм ойлгов. Ингээд энэ бүхний тусгасан “Барилга, дэд бүтцийн салбарт авах зарим арга хэмжээний тухай” Засгийн Газрын 282 дугаар тогтоол гарав.
2007.11.09. Нэгэнт өвөл болсон тул урин дулаан болтол барилгын ажлыг зогсоохоор шийдвэрлэв. Барилгынхан орон сууцны санхүүжилт, хийсэн ажлын хөлсөө авахын тулд ийн яам, байгууллагын үүдээр эргэлдэх ажилтай болов. ЗГ-ын бондыг арилжиж олсон мөнгийг арилжааны гурван банкинд байршуулсан ч “Голомт”, Улаанбаатар хотын банк”-ныхан ОССК, СЯ хоёр хэл амаа ололцсоны дараа дараа мөнгөө шилжүүлнэ гэжээ. Банкууд бараг шүүхийн үүрэг шийдвэр гүйцэтгэгч шиг авирлах болсон нь тодорхой болов.
2007.11.20. 2007 оны 9-р сарын байдлаар “Голомт” банкинд 9,9 тэрбум төгрөг , “Улаанбаатар хотын банк”-нд 8 тэрбум төгрөг, “Монгол шуудан банк”-нд 4 тэрбум төгрөг байршсан. Гэхдээ улсын хэмжээнд нийт дүнгээрээ 1,243,817,129, төгрөгийн санхүүжилт хүлээгдэх болов.
2007.11.22. Бага дунд орлоготой төрийн албан хаагчдад зориулсан орон сууцны тендер зарлав. Захиалагч болох төрийн байгууллагууд нь барилга угсралтын ажлыг өөрийн хөрөнгөөр эхлүүлж, барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгүүлж, санхүүжүүлж байгааг мэдээлэв. Төрийн байгууллагууд барилгын санжүүжилт хийдэг шинэ моод дэлгэрэв.

За нэг иймэрхүү байдлаар 2004 -2007 оныг үдсэн юм даа. Энд дараах зүй тогтол илт ажиглагдана. Хөтөлбөр нэрийн дор эрх баригч цөөн том бүлэглэлүүд төр, банк, барилгын байгууллага гэсэн гурвалжингаар дамжуулан хөрөнгө санхүүгийн “асуудлаа” нэгэнт шийджээ. 3-4 том оролцогч байгаа бөгөөд бусад нь манай улс төрийн системийн арчаагүй байдлыг ашиглан мөнгө олох гэсэн дунд болон жижиг бүлэглэлүүд болно. Нэгэнт зарчмын асуудлаа шийдчихсэн тул орон сууцжуулах сайхан уриагаар ард түмнийг уриалан дуудаж, солиоруулах үйл явц болжээ. Энэ нь хоёрдахь Хадгаламж зээлийн Хоршоо боллоо гэсэн хэрэг юм. Ард түмэнд мөнгө байхгүйг мэдэхийн дээдээр мэддэг энэ дээрэмчид бонд гаргах, зээл өгөх аргаар алсдаа банк дээрэмдэх гэж төлөвлөсөн нь тодорхой байна.
Үр дүн гэвэл ЗГ-ын 40 сая ам.долларын бонд борлуулаад дөнгөж 3.5 саяыг нь хэрэглэжээ. Ингэхлээр бондын 36.5 саяыг үр ашиггүй “үхүүлсэн” байж таарна. Тухайн үед буруутнаар Хотын удирдлагууд, сангийн яам, ОССК тодорсон юм. Энэ хэдий үнэн боловч гол шалтгаан нь банкууд болон барилгын компаниудад байлаа. Бонд аваад орон сууцны барилгад зарцуулж байдаг тэнэг банкир цөөхөн юм. Энэ үед л барилгын салбарт зориулсан мөнгө болон элдэв хөнгөлөлтийг замаас нь завшдаг, зуучилдаг луйврын сүлжээ тогтчихсон байсан юм.
Олон хүн намайг одоо загнаж магадгүй. Мэдэж байсан бол хэлж сануулж байхгүй яасан юм гэж ?! Энэ сүлжилдсэн, далд луйврыг судлан мэдэхэд нэлээд хугацаа орохоос гадна би боломжийн хэрээр олон удаа сануулж байсан. Тэгээд ч тэр үед энийг “чанга” хэлсэн бол энхрий хайрт төр засаг маань гоё орон сууц барьж өгөх гэж байхад энэ муу судлаач дандаа юм болгоныг эсэргүүцдэг гээд намайг олон хүн “барьж идэх” байсныг би сайн мэднэ.
Үргэлжлэл бий.
Судлаач Д.Ганхуяг
2010 оны 1 дүгээр сарын 8.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

24 Responses to МӨНГӨ БУЛААХ АРГА – I

  1. Цолмон says:

    Таны сая цухас/ монголын төлөө цохилдог зүрх,өвддөг сэтгэл,ичих нүүртэй хүн УИХ дотор байдаг бол/хөндсөн БАРИЛГЫН ЦЭРГИЙН АСУУДАЛ бол үнэхээр манайд гарцаагүй дахин сэргээх АЖЛЫН нэг гэж бодож байна.Айлйн хүүхдүүдийг уулын мухарт хаяад,хооронд нь буудалцуулж байснаас,ажил хийлгэж сургаад,мэрэгжлийн дөртэй болоод, нэг жилийн дараа гэртээ хэдэн төгрөг өвөртлөөд харивал хамаагүй дээр биз дээ…

  2. sonirhogch says:

    40 myangan oron suuts gej sonsood neg l bish sanagdaad baisan iim ch yum baih gejdee. Ard tumneeree ingej togoldog uls redenomination hiij irgediinhee huirimtlaliig hulgailsan hoid solongostoi yamar yalgaa baina. Hoid solongost yadaj ulsad ajildag ihenh humuus bayarlaj baihiig bodhoor manai tur gej hoid solongosoos ch doloon dor yum shig. Uuniig zasah mundag onol ene ter medehgui yumaa. Gehdee hariutslaga tootsood surchihval ene hed ingej galzuurch chadahgui dee. yaaj hariutslaga tootsoh vee arai heterhii doromjilj bna daa ene hed.

  3. Chimgee says:

    Ganhuyag ahaa, Baabar guai her unen bichdeg yum boloo, ta nadaa sanalaa heleech, guiya

  4. Perfect says:

    Ene tur zasagt bgaa humuus hiisen ajil bur ni ard tumnee luirvardah, tosviin mongo idehed chiglesen baih yumaa.
    Baatar bol hyatadiin nileed sain beltgegdsen tagnuul gej boddog, yamar negen uil yavdliin omno dandaa irgediin tarhiig ugaaj sonin sonin niitlel nertei uhuulah huudas bichne. Tedgeer ni tsaad aguulga ni Mongolchuud yu ch chadahgui zugeer hyatadad dagaar orohiig sanuuldag. Nuudel suudal geh meteer bidnii tuuhiig iheehen doromj baidlaar bichij zaluusiig toorogduuldag. ZALUUSDAA GEJ HELEHED BAABARIIN YUMIIG AHIJ USHIH HEREGGUI. BOLBOL BAABARIIG TSAASH NI HARUULSAN NI DEERDEE.

  5. gankhuyag says:

    Баабар болон бусад хүмүүсийг хэрхэн дүгнэхээ Та бүхэн л өөрөө шийдэх ёстой доо. Энд би барилгын хөтөлбөрийн луйвраас цуврал болгон бичиж эхлээд байна. Баабар орон сууц барьсан, эсвэл барих гэж банкнаас мөнгө зувчуулсан баримт надад одоогоор алга. Ер нь бүгдээрээ хөндөн ярьж буй сэдвийн хүрээнд ярьж байвал яасан юм ?! Барилга Баабар хоёр ондоо л гэж би бодож байна. Энэ нь би түүнтэй бүх юман дээр санал нийлдэг, эсвэл огт тохирдоггүй гэсэн үг биш шүү дээ. Би түүнийг маш анхааралтай ажиглаж байдаг…

  6. hutulbur ni zuv daanch zavshigchidaar duurchihsen.

  7. үнийн өөрчлөлт says:

    Хэдийгээр Хятад улс социализмын замаар замнаж байна гэж ярьдаг боловч сүүлийн жилүүдэд үнэ чөлөөлөх бодлого хэрэгжүүлж байгаа. Үр дүнд нь бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн. Барилгын материалын үнэ өссөн нэг том шалтгаан энэ.

  8. hehe says:

    nuguu zuunii shildeg luivar gedeg ni boloh geed bgam bishu! ta ene ih medeellig yaj hadgalj baiw? odoo ene luivriig yaj taslan zogsooh ve? ene tusliig ch boliulna gej bhgui harin deer ni hyanalt tavidag humuusiin bag l oruulchih heregtei bgam shig sanagdah um.

  9. Tsenguun says:

    Sain baina uu? German ornoos Mendelye!
    Tanii tsuvral niitleluudiig unshlaa. Sonirholtoi bas ih hogjiltoi bichsen bolhoor ch ter uu unshaad l bailaa.
    Neg zuil yoronhiid ni tanii bichsnees mongochuud bidnii udirdlag yaaj setgej baigaag olj ajigllaa. Bayarllaa!!!
    Dugnelt arga zam gargaj ogohgui ch ooriin zugees neg medee hurgie gej bodloo.
    Mongolchuud mani heel hahuul, hulgai luuvird buh shatandaa avtagdsan um bol, tolgoi luvirchidiig avch haylaa geed daraaciih ni dahiad l garaad irne, tiim uu? tegseer baigad buh irgedee avch hayah boloh ni ee…?
    Unendee minii bodloor Mongoliig mongold baigaa mongolchuudaas iluu gadaadad surch, undur hemjeenii medlge olson, eh oronch mongolchuud l mongol ornii hogjiliig uuruur harj, setgej, Zov udirdaj chadna. Bi l lav eh ornoo mash ih sandag shuu, ooroor helvel eh oron gej yu ve gedegiig sain uhamsarlsan gej boddog.
    Getel neg haramsaltai neg barimt durdya: Germand 1994 – 2007 hoorond oiroltsoogoor 2500 oyutan suraltshaar irsen baih um. (2500 oyutan gesen toog hamgiin bagdaa l gej taamgalj garagsan too bogood uunees hoish barimttai statistik too bolno) Tednees surguilaa togsoj chadsan ni 446. Ter togsogchidiin 60% ni Hel shinjlel, ediin zasg, huuli geh met niigmiin chigleleer sursan baih um. Hamgiin haramsaltai ni ter 446 togsogchidoos yordoo 40% ni eh orondoo ergej irsen baigaa um. (2500-aas 446; 446-aas 60% =268; 268-aas 40% =107)
    Nuguu bidnii heregtei Ingenieur,technik chigleliin humuus yordoo l 446 aas 9% baigaa yum. Butsaj irsen ni ? (Medehgui)
    Nemj helhed ene togosson oyutnuud dundjaar 7-9 jil surch togosson baigaa.(uhaangui de ogt bish gedgiig todoos tod helmeer baina. Ene yordoo zamraagui baidlaas zamraagaa olj chadsan humuusiin zartsuulsan tsag)
    Gadaadad surhaaraa uhaantai mergen bolchihdog gej helehgeegui um shuu. Iluu eh oronch uzeltei baidag gesen sanaagaar, gadaadad baigaa mongochuud Mongol ooroor harj chadna gej helj baigaa um. Eh oronch hun l eh orniih baina shuu de:) Daanch tsoohon baina da!
    Gol heleh gesen sanaa mani:
    Ene mongol orond mani bolj baigaa zamraagui baidaliin hajuugaar, gadaadad baigaa diilenkh mongolchuud mani zamraagui baigaa shuu l gedegiig heleh gesen um.
    Ta sudlaach hunii huvid, tuhain uyed toriin zovloh baisnii huvid, erdem nomtoi hunii huvid, gadaadad baigaa Mongolchuuddaa zoriulan tednii zaaval medeh yostoi unen boditoi medeelel hurgej baihiig aminchilan guij baina. Tanii bichsen zuiliig hudlaa gesen ug bish shuu, zugeer l gadaadad baigaa Mongolchuudda unen baidliig delgen, uchir nachiriig ni olhod tuslaarai gej guih gesen um.
    Anhaaral tavisand Bayarllaa!

    Hundetgesen
    Tsenguun

    http://vma-bw.de/index.php?option=com_content&view=category&layout=blog&id=13&Itemid=42&lang=mn aas tataj avch, unshij bolno.,

  10. gankhuyag says:

    Баярлалаа. Цэнгүүн ээ. Би Та нарын илтгэлийг үзлээ. Их сонин юм байна. Уг нь бид тал талаасаа ийм мэдээлэл солилцоод, дүгнэж яриад, үйлдэх юм бол амжилт олно гэж бодож байна. Би зав зай муутай ч гэсэн энэ талаар бичихийг бодно оо. Та бүхэн ч гэсэн саналаа хэлж байгаарай.

  11. Ананд says:

    Таны бичлэгт нэр нь гарсан О.Чулуунбат гээч хүнийг би мэдэх ч үгүй хараа ч үгүй. Гэхдээ нэг жилийн өмнө ч билүү хэлсэн үгийг нь санаж байна. Тэрээр хэлэхдээ Мөнгө бол мөнгө, мөнгөнд хар цагаан гэж байдаггүй, зүгээр орж ирж байгаа мөнгийг бол авах л хэрэгтэй гэсэн утгатай үг хэлсэн байсан юм.Харин энэ бол тийм биш ээ.Би үүнтэй хэзээ ч санал нийлэхгүй, гэмт хэрэг, цус,эрүүгийн хэрэгтэй холилдсон бохир мөнгө угаах хэрэгт О.Чулуунбатыг оролцсон байх магадлал бий учир нь түүний мөнгөний тухай үзэлд харагдаж байсан. Юугаар ч үнэлшгүй улс орны тусгаар тогтнол, ёс суртахуун нэр төрийн асуудлыг мөнгөөр хэзээ ч сольдоггүй гэдэг нийтлэг ойлголтыг тэр эрхэм уландаа гишгэсэн хариулт өгч байсан. Хүмүүс яагаад ингэтлээ цагаандаа гарч байна вэ?

  12. Baska says:

    Дараагийнхийг нь хэзээ нийтлэх вэ?

  13. sonirhogch says:

    Uls turd tun udahgui boloh negen yavdal gej yu yum boldoo. 40000 oron suutsaar ard tumnee hoshigoruulj heden bankaa suirliin irmegt avaachisan buruutnuud Chuluunbat medeej shar deelt tegeed M.Enhbold + S.Batbold uu? Hu namiin zaluuchuud ene tuhai delgej zasgiin erhiig gartaa avah gee yum boluu? Iim mayagaar HU nam shivshigee delgevel suireed unachihiig Bayar sain medej baigaa. Tehleer udahgui alban suudliin tom naimaa yavagdan gesen ug uu? Getel HU namiin zaluuchuud garlaa geed ted yamar aash aranshintai humuus bilee?! HU nam suirel ruugee mulhuud baih shig. 2010-11 ond HU nam suirliinhee irmeg deer ochij Bayar namiinhaa neriig solih boluudaa. Suirlee geed bayarlaad suuj baisan AN dahin 2012 yalagdah baih. Gehdee ene 2 nam yaaj ch huvirlaa geed odoo baigaa ene dur turhnuusuu uur bolohguin oilgomjtoi. Sudlaach ahiin heleed baigaa yavdal alban suudliin naimaa ene ter bish ene 2 nam sunsee hagartal aih tom dorgion baigaasai.

  14. Chimgee says:

    Ganhuyag ahaa, bi sedviin hureend medeej bodoj baigaa. Tantai haritsah arga ni comment yum bolov uu gej bi boddog yumaa. Baabar guai tarhi ugaagaad baigaa esvel soyon gegeeruueed baigaag ni bi lav oilgohgui baina. Tanaas zovlogoo l hussen yum. Bayarlalaa

  15. Herlen says:

    3-n Chimgee-d handahad
    Ergelzeed yahav BAABAR-iigaa unshaach dee. Baabar shig tegj urgun tsar hureend, mundag bichdeg hun ih hovor shuu dee. Barag zugeer BAABAR-aar dagnahad, nileen olon asuultand hariult oloh baih shuu.

  16. Дандар says:

    МОНГОЛ УЛС, МОНГОЛЧУУДААС урвасан УРВАГЧ Н.Энхбаяр, М. Энхболд,Ц.Нямдорж,Сү. Батболд,О. Чулуунбат,Баабар, Г. Батхүү, Р. Амаржаргал,Батж. Батбаяр,Баярсайхан гм-ийг цаазлах хэрэгтэй.

  17. Оюун says:

    Өнөөдөр зөвхөн ийм агаараар амьсгалуулж байгаагийнх нь төлөө сүүлийн 10 жил хотын даргын албыг хашсан, хашиж байгаа М. Энхболд, Ц. Батбаяр, Г. Мөнхбаяр,НИТХ-ын дарга байсан болоод байгаа Билэгт, Болормаа нарыг шүүхэд өгцгөөе, Монголчууд аа.

  18. Лхам says:

    Монгол улсын төрийг сүүлийн 20 жилд барьсан, барьж байгаа 2 намыг дээд шүүхэд өгвөл нэгдэж гарын үсэг зурцгаах 1 сая хүн гарч ирэх үү ? Тэгвэл энэ гажуудлыг амархан шийдчихмээр байна.

  19. Ono says:

    Suuliin ued TV-iin suvguudaar garaad bgaa uls toriin gazar zui sudlaach Parag Hannagiin lektsiig uzetsgeev uu? Undestnii uzeltnuud bolon Tudev guain heden jiliin omnoos bichij anhaaruulj bsanchlan M.Enhbold,Barsbold,Bayartsogt,Lundaajantsan, Er.said!!! Batbold, Baabar,Naranhuu,Chuluunbat,Amarjargal,Da. Ganbold gm. ELEG BURUU! tsagaach hyatduudyn 2,3,4 gm ueiinhniig Nyamdorj,Ulaan,Bayarsaihan, Bathuu,Batj. Batbayar metiin URVAGCHDYN hamt Mongolyn toroos nen darui zailuulahgui bol TUSGAAR TOGTNOLOO ALDAJ DUUSAH NI !!!MONGLCHUUD AA!!!

  20. Ard Ayush says:

    Ard Ayushiig bodoh hun Mongold bna uu? Uuruu l uuriiguu bodoh horvoo shuu gedgiig Mongolchuud mini her medej bna daa.. Socialismiin ue shig darga boddog gej anduuraad suuna uu..
    Uuriinhuu saihan amidraliig uuruu l bii bolgono, saad bolood baigaa zuiliig uuruu l uurchilj, deesh ni tatnaaa, tiim uu?

    Amerikt, gadaadad oron bairnii zeel gej baidgiin, tiimees bid heregjuuleed chamaig bairtai bolgood ugie gej helehed heden ARD hardaltiin baidaltai handsan boldoo. Nad shig amerikt murtluu uuriin bairgui, halaasnii tureesnii uruund (hen neg ovsgooton bayanii iluu gert) horgoloo toolon suuj baigaa amitan l “hol ochij huts, ajilgui, tsalin muutai mongolchuud neg negendee zeel uguud, mungu bariad huviin oron suutstai boloh yumuu, seruun zuudle.. gehdee butvel saihnaa, heden hamaatnuud hashaanii amidralaas salah ni” gesenee “zaaval zeel za yahav sariin 250-iin tsalintai hun 50-iig ni zeelendee ugug, dotood nuuts bololtsoogoo ashiglaad, tuuhii ed zaraad olood baigaa munguu heregleed, ajliin gazar ajliin gazriinhanaaraa hed heden baiguullaga horshood ene amerikchuud shig 3000-4000 huviin oron suutstai tovhiisen horoolol/ horoolol horoolol niileed dagavar hotuud end tendgui bosvol ch.. hezee negen tsagt tegej saihan amidrah tsag ireh l bolno, harin hezee boldoo gej” bodoj bilee. Tegtel ene ni huviin oron suuts baitugai niitiin bairnuud baisan baigaan, tegeed odoo barigdahgui gesen uguu? Mongold bair barihad zaaval gadnii material heregtei yu? Mongolchuud tegeed bond zarj zeelj, hugjliin banknaas zeelj, ashigt maltmal zarj olson heden dollaraa ingeed gadagshaa tsatsaad, esvel neg negendee meden budilj belegleed duusah zayatai gejuu??? Noiliin tsaasnii 11 geluu uildveriinh ni 3-ni l mongol huniih, busad ni gadaad gejiine, minii yavuulsan heden tugruguur noiliin tsaas avahad ihenhdee nad shig mongol huugiin karmand bish butsaad garchihaj baigaa shig l dotroo ergeldej, neg negnee tejeehgui, shuud gadaad barilgiin materiald, gadaad ajilchind, hahuulid ochood duusaj bna. MUNGUTEI ARDUUDAA HARITSAJ SUR, SUR!!! UNEGUI, hudulmurluhgui, amarhan ugie gesen yumand sejigtei, handaj, henii hahuuli, zali, shamshigduulalt yavj bna gedgiig oilgoj medruuleh hemjeend saihan niitlel boljee. Belen amlaad, shuugiad unaval uunees hoish tuunees tsaash uguush gej uzeed hen yamar sanaagaar yagaad uguush shidej baigaag oilgoh heregteig genen nadad medruulev, bayarlalaa.

  21. Ard Ayush says:

    Tom uil yavdal gesnees, deer neg hunii bichseniig unshaad, amerikt ajiglasan zuilee bichie. Neg namiinhanii noeorhoj iveedeg businessiin salbart busad shudarga ursulduh gesen businessmenuud helmegdeed, nevtren orj chadahgui havchigdaad ehlenguutee, nuguu namiin humuust UNEN BODIT barimt delgen tavij, iim iim zavhral ingej yavagdaad ingej business ba niigmiig, irgediig, uld undesteng hohiroogood bna geed sudalgaatai medeelleer bumbugdunguut nuguuduul ni zuv zuil hiih gesendee, bas nuguu namiin ursuldugch uls turchuu darj avah gesendee zavhral arilgah huuli, juram changalalt bolovsruulj, shudarga ursulduuniig bii bolgosonoor nuguu namiin iveeliin akuluudtai jijig garuud, dund hemjeenii garuud zeregtsen orshood, tegeed tednii peedger bish, hund, uilchluulegchid chiglesen hungun shuurhai handlaga ni davarj, iherhej, iveeld biee tooson akulaas hereglegchiig ni hulgailahad ni tuslasaar unen (arai deer ni)yaldag. Tegeed akul iljreed zavhraad irenguut iveegch nam ni turiin/tumnii mungunuus demjleg uguud avarna, erh medeltei baival, medelgui baival ezed ni shorond ordog. Mongold iimerhuu baidlaar yalzarsan akuluudtai temtseh hemjeenii niigmiin eruul uhaan, erdem medleg 20-n jil hurimtlagdsan ch jaraahainuud shuud ter chadlaa tsever ustai gadaadad ashiglasan ni amarhan geed mongol gedeg aqua-naas usreed garaad baih shig bna. Mongold amidrahaar shiidsen jaraahainuud shudarga zamaa, tsever usaa zasah tsag ni bolsiin bolov uu, ih bayalagiin chimeeneer..

  22. Ard Ayush says:

    sorry, ajiglasan gej avaad yahav, amerik dund gariin businessmanii businessee ehelsen bodit tuuhees ni sonsson yum. Huuchnii hul bayan bish, bayanii huu bish, shinehenduu ueiin bayan l daa, anh yaj henii tuslamjtai (uls turchid), yamar eruul uhaan setgen heseg nuhdiin hamt zah zeeld nuhee maltalj, davarsan akuluudiin ezegnen baisan businesst turen orj multimillionare boltsgoosonoo yarisan yum.

  23. Хэлэх үг ч алга! Нэвтрүүлэг болгоод цацаач ээ! Ард түмнийг тэд сэнхрүүлээл хуураад л байх юм ард түмэн нь мөнггүйн улмаас ард түмэндээ мэдсээр байж сануулчихаж ч чадахгүй юм даа! Тань шиг сэтгэж тань шиг судалсан олон л хүн байгаа байх гол тэд яахыг бусдад үгээ хүргэх ганц том зэвсэг нь телевиз байдаг тэрэнд орж хэдэн үг хэлэх нь мөнгө гэтэл нөгөөдүүл маань мөнгөгүй бдаг яамаар ч юм дээ?

  24. gankhuyag says:

    Надад ТВ нэвтрүүлэг хийх мөнгө байхгүй. Нийтийн Мэдээлллийн Хэрэгслүүд бараг бүгдээрээ “томчуудынх” болчихсон учраас намайг барагтай бол оруулдаггүй юм. Интернет гэж түүнээс илүү юм байна ш дээ. Хэрэв хүсэх юм бол хэн ч гэсэн, түүний дотор Та зав чөлөөгөөрөө таньдаг мэддэг хүмүүстээ тараагаад байж болно ш дээ…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: