ГАЦАА ХИЙГЭЭД ГАЧЛАН

Энэ удаагийн нөхөн сонгууль том улс төрийн цоо шинэ тоглолт эхлүүлж байгаа нь тодорхой байна. Н.Энхбаяр нэрээ татсанаар энэ сонгуулийн ач холбогдол буурсан мэт харагдавч хөшигний цаана улс төрийн амь дүйсэн тулалдаан болж байна. Нэг тохироод л, нэг буцаад л ёстой “шогтож” өгч байна. Үүнээс болоод энэ нөхөн сонгуулиар дамжин улс төрийн задрал улам эрчимжиж, яаж ч болохгүй гацаанд орчихоод байна. Энэ тухай өгүүлсү.
Тохиролцоо хийгээд түүний эвдрэл
Хоёр том нам нөхөн сонгуулийн үеэр дадсан сурснаараа тохиролцоо хийжээ. Энэ бол Баянгол дүүргийн сунжирсан, будлиантай нэг суудлыг АН – д буюу С.Эрдэнээд өгөх. Үүний хариуд МАХН Чингэлтэй дүүрэгт хүнээ дэвшүүлэх явдал байлаа. АН дээр нь нэмж нэг “сул” хүн дэвшүүлэхээр амласан юм байх. Дандаа л ингэж байдаг юм чинь.
Хоёр нам тохирсон гээд хэлчихэд ямар ч хүнд ойлгомжтой мэт боловч угтаа бол энэ нь ихээхэн хэцүү, хүнд асуудал юм. Та өөрөөсөө “хэн хэн тохирч таарах вэ ?” гэж нэг асуугаад үзээрэй л дээ. Их хэцүү байгаа биз…
Одоо бол аль эртнээс холилдчихсон намуудаар нь биш, харин нам дамжсан тодорхой бүлгүүдээр яривал манай “асуудлыг” ойлгоход арай дөхөмтэй байх.
Дээр дурдсан тохиролцоог С.Баяр, Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг нарын хүрээнд хийсэн бололтой. Гэхдээ энэ хоёр намд тохиролцоо хийх субъект хэтэрхий олон байдаг юм. Ингээд л энд тэндгүй, баруун солгойгүй тохиролцоо хийж, холион бантан хутгажээ…
Н.Энхбаяр гэнэт нэрээ татсан нь МАХН-ынхныг гайхашруулжээ. МАХН-ын бага хурлыг нээмэгц намын дарга, Ерөнхий сайд С.Баяр үг хэлэхээр босож, тэгээд нэг дохиход л нэг “амьтан” хурлаа хаалттай явуулъя, хэвлэлийнхнийг гаргая гэж донгодож. Хэвлэлийнхнийг гаргажээ.
Үүний дараа С.Баяр яагаад Д.Зоригтын нэрийг дэвшүүлснээ тайлбарлажээ. Харин улс төрийг ч, уншдаг лекцнийхээ ёс зүйг ч огт үл гадарлах МАХН-ын ёс зүйн хорооны дарга Удвал л ганцаараа: “Дарга аа, таны хэлснийг нэг л ойлгосонгүй, яагаад Н.Энхбаяр биш, Д.Зоригт гэж ?” гэж асууж “тэнэгтжээ”. Хариу нь “Чи ойлгоогүй юм бол бусад нь ойлгосон”. МАХН-д даргынхаа үгийг ойлгодоггүй тэнэг нэг ч байдаггүй юм. Ингээд бүгдээрээ маш сайн “ойлгож” авчээ. Тэгээд С.Баяр хамгийн товч, ойлгомжтой хэлжээ “АН-тай тохирчихсон, Д.Зоригт ялна”…
Жүжгийн зохиолыг бичээд, дүрүүд нь, тодроод, түүнд тоглох хүмүүс ба эхлэл, өрнөл, туйл, төгсгөл нь тодорхой болчихсон байна. Одоо л нэг монголчууд Азийн цээжин дээр ардчиллыг бадамлуулах гэж санал өгнө. Тэгээд яагаад ч юм бүгдээрээ Д.Зоригтод саналаа өгсөн байх болно…

МАХН-ын олон гишүүн Н.Энхбаяр дэвшинэ гэсэн ганцхан хувилбараар бэлтгэсэн байсныг нь С.Баяр эвдээд хаячихав. Ингээд улс төрийн үйл явц огт өөрөөр эргэж, жам ёсоороо түрүүчийн тохиролцоо эвдэрч, дараагийн тохиролцоо эхэлж байна. Ямар сураагүй юм биш. Чингэхдээ хэт олон бүлэг тохиролцсоноос болж золиослох хийгээд хүлээслэх, барьцаалах ёрын зангаа давтаж эхлэв. Цаг ямагт ингэж байдагт нь бид ямар нэг хэмжээгээр дасчихсан боловч энэ удаад бүр улаан цагаандаа гарч байна.
МАХН-ын отгон гишүүн
Н.Энхбаяр яагаад нэрээ татав? Олон хүн С.Баяр л Н.Энхбаярыг нөгөө олон муухай хэргүүдийнх нь аль нэгээр айлгаад “бүлдэгдчихэж” гэж бодож байгаа биз.
Гэвч гол асуудал ердөө “жижигхэн” мөртлөө зарчмын их том асуудалд байсан юм. Учир нь Н.Энхбаяр МАХН-ын гишүүн биш, тэр хэзээ ч МАХН-д элсэж байгаагүйд оршино. 1990-ээд оны бужигнааны үеэр МАХН-аас гэнэт гарч ирсэн Н.Энхбаяр гэгч залуугийн намын батлахыг шалгачих сөхөө тэр үед хэнд ч байгаагүй бололтой. Зохиолчдын Хорооны намын үүрт элссэн гэх түүнийг аман ярианд үнэмшсэн хэрэг байх л даа. Тэр үед ч гэсэн Н.Энхбаяр ийм том худал ярьж чадсан л байгаа юм даа.
Ингээд яруу алдарт МАХН намын гишүүн бус хүнийг төрийн өндөр албан тушаалд 20 гаран жил, намынхаа даргаар 10 гаруй жил залж иржээ. Одоо нам болон төрийнхөө байж байгаа царайг нэг хар л даа…
Үнэндээ Н.Энхбаяр намд элсээгүй учир түүнд намын батлах (үнэмлэх) байхгүй юм. Намын анхан шатны аль ч үүрт бүртгэлгүй, огт батлахгүй түүнийг Бага Хуралд орж ирвэл “Та манай намын гишүүн мөн үү?” гэж асуухад л тэр унах байв.
Намын батлахаа “гээчихсэн” буюу “шатчихсан” гэх мэтийн мунгинуу хариулт ч түүнд туслахгүй юм, учир нь намын төв байр шатсан болохоос Н.Энхбаярын гэр огт шатаагүй. Мөн үндсэн баримт бичиг намын үүртээ байх л ёстой. Хэрэв намын үүр нь шатчихаагүй бол шүү дээ…
Нэр дэвшигчээр Д.Зоригт тодорсны дараа л Н.Энхбаярын үнэмлэхийг МАХН-ын томоохон албан тушаалтан нууцаар өгчээ. Түүнийг Сүхбаатар дүүргийн МАХН-ын наймдугаар үүрт бүртгэж, ингээд шинэ үнэмлэхээ атгасан цоо шинэ гишүүн намын даргатайгаа тэврэлдэн намдаа анх удаа элсчээ. Иймээс МАХН-ын хамгийн отгон гишүүн Н.Энхбаяр гарцаагүй мөн. Түүний хажууд Д.Зоригт хамаагүй “ахмад” гишүүн байхгүй юу. Хувь заяаны шоглоом гэж үүнийг л хэлдэг байх…
Монгол терминатор
Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаны дараагаас өнөө хүртэл Н.Энхбаяр нөхөн сонгуульд бэлтгэх, Засгийн Газрын ямар ч үйл ажиллагаа, ялангуяа Оюу Толгойн гэрээг саармагжуулах ажил хийж ирсэн юм. Чингэлтэй дүүрэгт бүхэл бүтэн сүлжээ байгуулж, хүмүүс хөлслөн МАХН-аас тусгайдаа ажиллах томоохон систем бэлэн болгоод байлаа. Тэрээр “чухал” хүн нэг бүртэй биечлэн ажиллаж, хамаг ажлаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын эзгүйд жин тан болгохыг хичээж байв.
МАХН-ын анхан шатны гишүүд заавал “тушаал” хүлээдэг зантай тул “дээрээс” нь хэлүүлж, бас худалдаж авсны үр дүнд ихээхэн амжилт олов. Анхан шатан дээр их амжилт олсон гэдэг бол түүний өөрийнх нь гаргасан ярианаас өөр зүйл биш. Ингээд “Терминатор” бараг амилдагийн даваан дээр С.Баяр “чип”-ийг нь аваад няцалж орхив. Гэвч Н.Энхбаяр монгол терминатор учраас “нэг муу” нөөц чиптэй байжээ. Түүнийх нь программ дараах алгоритмтэй.
Энэ нь нөхөн сонгуульд С.Зоригтийг унагавал МАХН дараалсан хоёр сонгуульд ялагдал хүлээсэн болох ба дээр нь ашигт малтмалын болон бусад эмзэг асуудлуудыг оролцуулаад займчуулаад байвал хариуцлагыг нь намын удирдлагад үүрүүлж, ирэх жил болох намын их хурлаар С.Баярыг унагах боломж бий болно.
Ингээд тэр АН болон тэндээс нэр дэвшсэн Р.Бурмааг дэмжих чиглэлээр идэвхийлэн ажиллаж эхлэв. Эхлээд Р.Бурмаад МАХН-ын анхан шатны үүрүүдийн санал хураалтын дүн мэдээг өгсөн байна. Монголын намуудын дүрэм бараг адилхан, тиймээс нэр дэвших процедур ч адилхан. Тиймээс ч Н.Энхбаяр намын бүх шатны байгууллагуудад “ялсан” хэрнээ Удирдах Зөвлөлд “унасан” баримтаа Р.Бурмаад өгчихвөл хуулиар далайлгаад Д.Зоригтыг нэр дэвшигчээс хасуулахаар дайрах нь бас ч гарц мөн юм. Дээрээс нь ҮШН мэтийг нэмэгдэл хүч болгон хаяв.
“Чип” нь гүйцэд ажиллахгүй ч гэсэн асаад байгаа болохоор Терминатор муухан сүйтгэж эхлэв. Ийнхүү “терминатор” Н.Энхбаяр Р.Бурмаагийн гол түшиг нь болчихжээ.
АН-аас хэн нэр дэвших байсан бэ ?
Хамгийн түрүүнд Б.Батбаатар, халзан Да.Ганболд нар байсан юм. Да.Ганболд уг нь хүчтэй бие хүн боловч МҮДН-ийнхэн цагаа олж “тоормосложээ”. АН-аас Н.Энхбаяртай хамгийн ойр байгаа нь МҮДН фракцын толгойлогч Н.Батбаяр “тохиролцооны” талаар хэлж “халзанг” гарцаагүй ялагдлаас аварчээ.
Харин Б.Батбаатар дэвших асар их сонирхолтой байсан авч МоАХ фракцын толгойд байгаа Х.Баттулга шахаад болиулжээ. Ингээд Х.Баттулга нэгд, Засгийн газрыг торгоох гарцаа олов, хоёрт Ерөнхийлөгчийн хүсэлтээр С.Эрдэнийг УИХ-д оруулах боломжийг нээв.
Хэдийгээр Х.Баттулга, С.Эрдэнэ нарын дунд МоАХ-ны тэргүүний суудлаас улбаатай харилцааны хүйтрэл байсан авч үүгээрээ засчихаж байна. Тэгээд ч Х.Баттулга, С.Эрдэнэ нарын зөрчил С.Эрдэнэ Н.Алтанхуягийн зөрчлийн дэргэд бол юу ч биш, фракцын дотоод асуудал.
Б.Батбаатар болохоор нэгд, С.Эрдэнийг бодож, хоёрт, ХЗХ-ны хямралын үед аварсан Ерөнхийлөгч, М.Энхболд, Х.Баттулга нарт ач санаж нэрээ татахаас өөр аргагүй болжээ. Гэвч тэр шаралхсандаа дарга болсноосоо хойш хоёр тэрбум гаруй төгрөг зарсан Чингэлтэй дүүргийн намаа “хаячихав”. Түүний энэ суудлыг удтал хүлээсэн Батж.Батбаяр авлаа.
Маш чухал үед намын дарга нь хаяснаас Чингэлтэй дүүрэгт байсан АН-ын сүлжээ бүрмөсөн задарчээ. 2008 оны орон нутгийн сонгуулиар Д.Загджавын орхиод явсан Хан-Уулын сүлжээ задарснаас МАХН бут ниргүүлсэн түүх одоо АН-д гарцаагүй давтагдах гэж байна.
АН-ынхан л “сул” гээд байгаа болохоос биш, Р.Бурмаа улс төрд хэрэгтэй хүний нэг юм. Магадгүй мөнгөөр л сул байж магадгүй. Харин АН-ын хачин жигтэй задралын үед нэр дэвшсэн нь түүнийг ихээхэн хүнд байдалд оруулжээ.
Би Р.Бурмааг сайн мэддэг, бас хүндэлж явдаг хүний хувьд түүнийг улс төрийн хувьд Н.Энхбаяртай нэг их сүжрээд замраад алга болчих хүн биш гэдгийг сайн мэднэ. Гэхдээ л одоогийн нөхцөл байдалд яалт ч үгүй “Р.Бурмаа + Н.Энхбаяр” гэсэн улс төрийн “хамтлаг” харагдаад л байна даа. Нэгэнт АН-ын суурь хоёр хуваагдаж, намын дэмжлэг эргэлзээтэй болсон учир Р.Бурмаа Н.Энхбаярыг илт цаашаа гэж хэлж чадахгүйд л хамаг гай оршиж байна.
Р.Бурмаагийн сонгуулийн компанийг одоо АН-ын генсек МҮДН угшилтай Д.Эрдэнэбаатар удирдаж байна. Чухам ийм учраас Н.Энхбаярын өгсөн баримтууд маш хурдан Р.Бурмаагийн штабт хүрчээ. Ингээд Д.Зоригтыг унагах оролдлогыг эхлүүлжээ. Ийнхүү МАХН-ын отгон гишүүн намынхаа эсрэг шууд ажиллаж эхлэв. Хамгийн хоржоонтой нь яг энэ асуудлыг тавихаас хэдхэн цагийн өмнө Н.Энхбаяр юунд ч оролцоогүй мэт дүр эсгэн намаасаа нэр дэвшсэн Д.Зоригтыг дэмжихээ илэрхийлэв.
2008 оны сонгуулийн үед Ц.Элбэгдорж Р.Бурмааг унагаж, сонгуулийнх нь үйл ажиллагааг санхүүжүүлсэн Г.Баярсайханыг чирчээ. Үүнд нь гомдсон Р.Бурмаа сонгуулийн луйврын асуудлыг ил гаргана гэж сүрдүүлсээр байсан, ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр дэлгэхийг завдсан ч амжаагүй юм. Учир нь хэрэв Ц.Элбэгдорж ялбал оронд нь Р.Бурмааг дэвшүүлнэ гэж амлажээ. Ц.Элбэгдорж энэ амандаа хүрч Б.Батбаатар руу ярьж нэр дэвшихийг нь болиулжээ. Ингээд тэр Р.Бурмаад өргүй болов.
Дашрамд хэлэхэд 2008 онд Чингэлтэйд Р.Бурмаа АН-аас нэр дэвшиж, “Иргэний Эвсэл”-ээс сэтгүүлч Г.Уянга бие даан нэр дэвшиж намын хатуу электоратгүйгээр дангаараа бараг 20 орчим хувийн санал авч байсан юм.
Харин Д.Зоригтын ар талд МАХН, АН хоёулаа, товчлоод хэлбэл Засгийн газар байна. Д.Зоригт Засгийн газрын гишүүн учраас Засгийн газартай хамтарсан АН-ынхан “ичингүйрэн” Д.Зоригтыг дэмжиж байгаа юм.
Хачин жигтэй нөхцөл байдал
Дээр өгүүлсэн нөхцөл байдлын улмаас аль нь МАХН, аль нь АН гэдгийг ялгахын арга огт байхгүй, бас хэн нь гацааж, хэн нь хүлээслэж, хэн нь барьцаалж байгаа нь “эх толгойгоо” алдаад байна. Энэ ч яахав, эртний юм…
Гэхдээ хамгийн гачлантай нь нөхөн сонгуулиар аль ч нам ялж болохгүй, бас аль ч нам ялагдаж болохгүй гацаанд орчихоод байна.
Хэрэв АН буюу Р.Бурмаа яллаа гэхэд МАХН дотор “үймээн” гарцаагүй болох ба үүнийг дагаад Эвслийн Засгийн Газар ганхаж, намын даргаа “авч хаях” хөдөлгөөн өрнөнө.
Хэрэв МАХН буюу Д.Зоригт яллаа гэхэд АН дотор мөн л халуухан юм болж, намын даргын суудлын төлөө “дайн” гарцаагүй болно. Энэ нь Хамтарсан Засгийн Газарт мөн л адил халгаатай юм. Энэ нь даамжирвал МАХН-ын даргыг ч сулруулах бодитой хүчин зүйл болно.
Аль ч тохиолдолд нь энхбаяристууд онцын амжилт олохгүй ч гэсэн бах нь ханаж, төр, нийгмийг удаан хугацаагаар үймүүлэх болно.
Иймээс нөхөн сонгуулийн аль ч хувилбар хоёр намд адилхан халгаатай байна.
Энхбаяристууд Оюу толгойн гэрээг орчуулгын ялигүй шалтгаар хугацааг нь долоо хоногоор хойш нь татаж амжжээ. Тэрээр сонгуулийн дүн яаж гарахыг хүлээж байна. Хэрэв С.Баяр хоёр дахиа ялагдвал удаан тэсэх найдваргүй Засгийн газартай гэрээ байгуулахгүй байхыг тэр гадаадынханд ятгах болно. Чухам ийм учраас энэ гэрээг хамгийн хүчтэй эсэргүүцэж байгаа холбоотон Н.Энхбаяр-Н.Батбаяр (МҮДН) нар АН-ын “төлөө” хамтран ажиллаж байна. Н.Энхбаяр аль хэдийн АН-д орчихжээ…
Хэрэв гэрээг гацаагаад байвал Засгийн газар амласан эх орны хишгээ өгч чадахгүй гэсэн ойлголтыг Чингэлтэйн сонгогчдод төрүүлж чадах юм. Нөгөө талаас Д.Зоригтын гэрээ байгуулсан гавъяаг том оноо болгохгүй байхад энэ нь тун чухал болно.
Сүүлийн өдрүүдэд С.Эрдэнээг “гацаах”, Н.Энхбаярыг АТГ-аар “шалгуулах” зэрэг олон “гоё гоё” үйл явдлыг эрх баригчид сэтгэж байгаа боловч дээр дурдсан гацаанаас гаргах биш, улам хүндрүүлэх нь тодорхой юм…
Хэрэв хоёр намын аль нь ч ялж, бас ялагдаж “болохгүй байгаа” тохиолдолд ямар нэг нөөцийн хувилбарыг тооцоолох хэрэг болж таарна. Энэ нь бие даагчдын дундаас л гарах болов уу даа…
Би, бас манай нам “ялагдаагүй” гээд “тайлбарлаад” сууж байх нь аль аль намд нь амар биз…
Судлаач Д.Ганхуяг
2009 оны 10 дугаар сарын 04.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

19 Responses to ГАЦАА ХИЙГЭЭД ГАЧЛАН

  1. Togi says:

    Hamgiin turuund unshlaa, jiriin hun oilgohoh hetsuu zuiliig tailbarlaj bichij ugsund bayrlala, gehdee Ene udaagiin nuhun songuuliig manai Uls turch nertei ul buteh etgeeduud uursduu bas oilgohod hun baidald orloo.Neg ugeer helbel Bantan.

  2. amar says:

    та тэгээд хэнийг гараг гэж бодож байна даа. Монголд аль нь ашигтай хувилбар болж байна даа. Засгийн газарийн хувь заяа хэдэн сайд нарын асуудал мөн гэж үү.Тэр Энхбаяр шал ондоо зүйл түүний бах ханах ханахгүй хэнд хамаа байх вэ.Мөрөөрөө шорондоо орж байвал боллоо тэгвэл түмний минь зол.Мэдээж АТГ шалгана гэдэг айж байгаа хүнийг дуугүй болгох арга байх л даа даанч тэд түүнийг байвал зохих газарт нь байлгаж чадахгүй л дээ.Энхбаяр бол хэдэн Баяр хэдэн Элбэгдөрж л доо даанч монголчуудын аз дутахад. МОНголд түүнийг дийлж хор сайн найруулчих хүчтэй хүн даанч алга даа.Одоогийн улстөрч гээд байгаа хүмүүсээс олигтой хүн цөөхөн дийлэнх нь өөртөө ашигтай бол эсвэл сайн айлгавал [[нүгэл гэж өөрсдөө хэлдэг байж магадгүй үнэндээ бол хулгай тонуул л даа түүгээр нь]] бүгд л түүний талд гүичихдэг болохоор тэр хүчтэй нь үнэн.Би ганцаараа ийм хүчтэй байх хүнийг хэлээд байна олуулаа нийлээд хэсэг хугацаанд дуугүй болгож магадгүй даанч хэсэг болсны дараа задраад хоорондоо үзээд унана даа.Тэгээд мангасын аманд эсвэл түүнд худалдагдана. Иймээс Энхбаяр 1-р хүн хэвэндээ л байна даа.Бас тэр мөнгөтэй хүн шүү дээ эрхэм ах минь.Таны бичснийг уншихад түүний бах ханаж байгаад та тайван байж чадахгүй байгаа нь надад үнэртээд байна л даа.Тиймээ тэр авсанд орсон ч түүний байгуулсан байгууламж массаараа хэсэг явна байх хэрэв тэр одоо хувь заяаны шоглоомоор чад хийвэл.Холоос эрээд яахав та гэхэд хэдэн жил түүнийг бичлээ бас олон хүнийг түүнтэй сайн танилцууллаа ямар талаас ньхамаагүйл л дээ.Гэвч үр дүн гарна гэдэгт мань мэт горьдсоор л таныг уншсаар л оуюн ухаанаа хордуулсаар байгаа юм уу эсвэл мэдээлэл аваад байгаа юм уу бүү мэд лав л гэгээрээгүй л байна даа.Гэвч би Энхбаярт дургуй л дээ гэхдээ л би таны

  3. amar says:

    Гэвч би Энхбаярт дургүй л дээ гэхдээ би таны Энхбаярын тухай бичснээс бусдыг нь унших дуртай тэр нь надад үнэхээр таалагддаг юм .Энэ бичлэг түүний тухай биш байх гэвч хэлмээр санагдаад л .Олон хүн хордож байгаа байх түүний тухай уншсаар л ….Одоо түүний далавч гэмтсэн могойны хорыг бүрэн аваагүй ч тодорхой зайнд бид зогсож байна орон зай бидний хяналтанд байгаа юм биш үү. шударга ес монголд тогтохыг харахад овоо хэдэн жилийн нас хэрэгтэй байдаг мянган Цахиагийн хүү үүнийг хийж чадах биш аав болгоны хүү хийх болохоор та бусад юмаа бичвэл сайхнаа…Түүний хувь заяаг түүний үр төлд нь даатгахчих хэдэн үеэрээ мартахгүй нүгэл үйлдснийгээ тэр үр төл үр төлөөс нь хэлээд өгнө.Таныг унших дуртай таныг хүн хүндэлсэн Амар

  4. О.Ганзориг says:

    Энэ тойрогт 2008 онд Очирбат гарсан гэхээр эргэлзээтэй санагдаад байдаг юм. Г.Баярсайхан бүүр биш болж таарлаа. Ер 2008 онд энд юу болсон юм бол. Тоолдог, мөнгө тараадаг гэгдээд байдаг механизмууд нь ажиллачихгүй бол Р.Бурмаад найдвар байх шиг. Тэгэхээр “Энхрий хайрт нам”-ын орших, эс оршихын туха асуудал яригдах дээрээ хүрч байгаа учраас МАХН С.Баярын түвшинд Р.Бурмаатай хэлэлцээрт орох болж байна. Ийм процесс өрнөх болов уу. Р.Бурмаа ухралт хийчихвэл гуравдугаар эгнээнээс хүчтэй өрсөлдөгч тодрох магадлал байх шиг байна.

  5. COMMENT says:

    OO LA LA; UAA HA HA; HARJ L BAIHAAS; DASHTSEREN GEJ ROMBU GARUGTAI HOLBOGDOOD BAIDAG NEG NOKOR BII SHUU

  6. UNSHIGCH says:

    2.3.-(AMAR)ZA CHI ENKHBAYRIIN TALAAR BICHHEER DOTOR CHIN EVGUI ORGIOD BDAG NUHURUU AIN,UUR NIITLELIIG UNSHIH DURTAI CH GEH SHIG, BUSAD NIITLEL DEER CHINII SETGEGDEL BHGUI BNA LEE SHU,SEJIGTEI NUHUR BNA DAA.

  7. UNSHIGCH says:

    2.3.-(AMAR)ENKHBAYR HUCHTEI, 1-R HUN GEH SHIG, BARAG L DIILDESHGUI MANGAS GESEN BNA, HUTSVAA NAAD MUUG CHIN UDAHGUI BALLAAD UGUH HUN GARAAD L IRNE,GEHDEE MYANGAN AMAR BISH, NEG L IH ENKHBAYRIIG BISHERSEN AMITAN, TUUNIIG TAIVAN BAILGAA CH GEED HUTSAAD BH YUM.

  8. Batbayar says:

    Би таны блогыг ер нь тогтмол уншдаг.

    Бие даагч гэж Уянгааг дэмжих үү тэгээд, эсвэл Жавхлан уу. Энэ хоёрыг л лав төр түшилцэнэ гэдэгт эргэлзэж байна.
    Ганц мод гал болохгүй гэдэг шиг дэмий байлгүй дээ. Бие даагчид чинь хэн нэгний эрх ашгийн лоббиний үүр болох байлгүй дээ бие. Иргэн Лхамжав болон Ганхуяг судлаач мэтийн хүмүүс бол өөр хэрэг
    Бие даагчдын талаар нэг анализ хийвэл та ямар вэ?

  9. Anonymous says:

    Цаасан дээр биш аман тохироон дээр улс төр хийдэг болчихсон гэж ойлгохуу?
    Хийсэн гайгаа авилгалын мөнгөөр дарах гээд зүтгээд байх юум.
    Ядаж байхад Ганаа ах та хүртэл эд нар шиг сэтгээд дунд нь ороод бантан болоод….
    Манайх шиг сэтгэлгээ халаас 2 нь хоосорчихсон нийгэм руу хар мөнгө , хорчин үг чулуудаад байвал ашигтай гэдгийг гадны мангасууд харин ч нэг сайн ойлгох юумдаа.
    Та ч эгзэг нь таарвал Баабар ах шиг болох шинжтэй юум бна шүү.
    Согтуу Баяр, шар дээлтийг залгамжлах гээд чөтгөртэй хүртэл нөхцөөд бна гээд цуураад бна лээ.
    Энэ талаар та нэг юум бичээч тэгэх үү ? Ганаа ахаа? Шинжлэх ухаан талаасаа цуу үгийг дарах та нарын үүрэг байх гэж бодоод л ………

  10. UNSHIGCH says:

    8.-d yun JAVKHLAN YUN UYANGA, NAAD BUNDGURUU AJILLUULAACH, 2 NAMIIN HUVID GATSAA GACHLAN DEERE TULJ IRLEE GEED MASH OILGOMJTOI NIITLEL BICHSEN BHAD UMNUUS JAVHLAN UYANGAAG DEMJIH UU GEED ZOLIOROOD BH YUM. SAIN ULSHILDAA,OK.

  11. UNSHIGCH says:

    8.-D UU CHI CHIN /YUM NIINE GENE UU?/ NIITLEL DEER ENKHBAYARIIN TULUU SONGUULI BOLOHOOR UGDUG GEED BSAN NUHUR BNA SHDE. BID HED CHADAH YADHAARA ARDCHILSAN NAMD SANALAA UGUUD BSAN CHIN CHAM SHIG NOVSH NAR SANALAA UGSNUUS BOLJ TSAAD TERMINATOR CHIN DIILDEHGUI BNA ZA YU,HAR MALAA.

  12. hehe says:

    Ганхуяг “ах”-д хэлэхэд та доороо шавь энэтэр бэлдвэл яасым бэ? ))) ер болох юм шиг л харагдаад байх юм! улс торийн сургуульд эсвэл математикийн сургуульд улс торийн хичээл ордог ч юм уу! ))) Удачи!

  13. gankhuyag says:

    Би хангалттай олон шавьтай. Тэдний хамгийн муу нь гэхэд энэ блогт байгаа “Шинжлэх ухааны хувьсал” өгүүллийг ойлгочихдог юм. Дашрамд хэлэхэд улс төрийн системийн судалгаанд математик загварчлалыг хамгийн их хэрэглэдэг юм. Тэрийг нь хийгээд, удирдаад болоод л байдаг юм ш дээ.

  14. VperV says:

    Ганхуяг гуай нилээн дээр системийн хямралд орсон тухай бичиж байсныг санаж байна.Тэр хямралын шинж тэмдэгүүд илрээд удсан.Одоо оргилдоо хүрч байх шив.
    Энхбаярын зүгээс Монголын нийгэм, улс төрд хэрхэн нөлөөлсөн,түүнээс үүдсэн хохирлын цар хэмжээ, үр дагаварынх нь сөрөг нөлөөг судлах, сэрэмжлүүлэх ажил судлаач хүний хувьд зайлшгүй байх.
    Авилга, эрх мэдэл,шашин,хуурах мэхлэх, хулгайлах, сүрдүүлэх, барьцаалах,амлах,алах,өршөөх гэх мэт үй олон аргуудыг хэрэглэн байж дийлдэхгүй мангас мэт болсон аргуудыг нь мэдсэнээр, цаашид Энхбаяризм болтлоо хөгжсөн иймэрхүү үзэгдлийн эсрэг дархлалтай болох нь маш чухал.

  15. Soogii says:

    Tand bayarlalaa.Henii nairuulan tavisan jujig uzegchdiin gar deer irehiig l huleej baihaas.Yu gesen ug ve,ingeed l deeguuree tohiroltsood nuguu suuder shiind gardag shig hantsui dotroo naimaaltsaad l…baidag yum bol songuuli yavuulahiin hereg baina uu?Irged songogchidoo er ni yu gej bodood baidag yuym boloo,ene erhemuud.Enhbayariig hezee ch namiin gishuun baigaagui gedeg chini yostoi gaihaltai yum bainaa.Harin ch MAHN bichig tsaas,barimt selted ihed anhaardag baisan bus uu.Ene namiin batlahiig gardan avah ni ih l ner turiin hereg baisan biz dee.Er ni yahaaraa ene hunii buh yum huuli bus baidag yum be.Etssiin etsest hen buruutai yum be,dan gants Enhbayar ch bish bid ch gesen buruutai.Bosgoson hana herem ni dooroosoo yalzraad nurj ehelj baihad hurtel totdood baigaa ni ene hun uneheer Tanii herelseneer mongoliin terminator yum daa.Za tegeed hushgunii ard yamar zavaan,bohir yum hiigej baidag yumb dee.Iim tohioldold Ta heniig gargahaar ajillaj baina?Urd umnuh udaa daraagiin songuuliar Ta gargah gesen hunee gargadag baisan baihaa.Asar ih oyun uhaan,huch chadlaa daichlan baij.Ali ali nam ni gatschihaad baigaa ene ued Tanii huvilbar sonirhol tataj baina.Erunhii said,namiin darga nar,hamtarsan zasgiin gazraa ganhuulahguiu baih huvilbar bii yu? Tand amjilt husye.

  16. SP says:

    АН ХУ НАМ ХОЁРТ БУЖИГНААН ҮҮСЧ ЗАДРАЛ ЯВАГДАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ТЭГЭХГҮЙГЭЭР ЦААШ ЯВАХАД ХЦҮҮ БОЛЛОО. ЭНЭ ХОЁР НАМ ЗАДАРЧ ОРОО НЬ ОРООГООРОО, ЖОРОО НЬ ЖОРООГООРОО, … НЬ …РОО ЯЛГАРЧ ЯВАХ ЦАГ НЬ БОЛСОН

  17. Anonymous says:

    Их оройтож уншлаа. Гоё бичжээ. Энхаяр МАХН-д огт элсээгүй байсан гэдэг мэдээ супер байлаа. үхтлээ инээлээ. Хэрэв тохиролцож чаддаг бол Уянгаа гарч болох л юм. Та уг нь гое гарц бичсэн байна.

  18. gankhuyag says:

    Баярлалаа. Харин наадахыг чинь хүмүүс намайг “зохиочихсон” гэж бодоод байгаа юм. Судлаач хүн чинь баримтыг заавал шалгадаг ёстой юм. Г.Уянгаа гарчихвал зүгээр ш дээ.

  19. unshigch says:

    Zorigt garsan bolohoor odoo namuudiin hudulguund yamar yamar reaction bii boloh bol? Ta ene talaar bichij uguuch. Bi neg ih sudlaad suid bolood baidaggui yum. Gehdee sonirholooroo haa neg ajilgladag l yum…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: